Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ХУРДНЫ ЗАМ ДАГУУ 1686 МОД ТАРИВ

2021/10/09
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ХУРДНЫ ЗАМ ДАГУУ 1686 МОД ТАРИВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс дэвшүүлсэн тэрбум мод тарих санаачилгыг Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харъяа байгууллагууд талархан дэмжиж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 11 байгууллага, Монголын автозамчдын холбоо, Зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөл, мэргэжлийн холбоод хамтран Бүх нийтээр мод тарих өдрөөр буюу 2021 оны 10 дугаар сарын 9-нд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал явах хурдны зам дагуу газрыг төгөлжүүлэхээр эхний ээлжинд 1686 мод тарилаа.

Мод тарих арга хэмжээг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ “Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зам, тээврийн салбарын нийт албан хаагч, ажилчдадаа баярлалаа. Мод тарихаас илүү арчлах нь хамгийн чухал асуудал. Тийм учраас тариад орхилгүй цаашид арчилж, тордох ажлыг ч зохион байгуулна. Хурдны зам дагуу ногоон төгөл байгуулахыг зорьж байна. Мөн салбар бүр цаашид мод тарих зорилт дэвшүүлсэнд талархая.

Тухайлбал, Авто тээврийн үндэсний төв Монгол Улсад шинээр орж ирэх машины тоогоор, ИНЕГ, МИАТ зорчигчдын тоогоор, “Улаанбаатар Төмөр зам” ХХК 2030 гэхэд модон дэрнээс бүрэн татгалзаж, төмөр замын дагуу гол хэсгүүдийг ойжуулах гэх мэт уриалгыг дор бүрнээ гаргасан нь сайшаалтай.

Монгол Улс 2030 гэхэд нэг тэрбум модоо тарина гэдэгт итгэж байна” гэлээ.

Зам, тээврийн салбараас “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэх аж ахуй нэгж, байгууллагын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд жилд багадаа 700-800 ширхэг, 2030 он гэхэд 7-8 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ХУРДНЫ ЗАМ ДАГУУ 1686 МОД ТАРИВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх