төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МИАТ дахин шинэ онгоцтой болно

2014/05/07
МИАТ дахин шинэ онгоцтой болно

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын Боинг компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авахаар болжээ. Энэхүү шинэ онгоц нь энэ сарын 11-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн техник технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангасны зэрэгцээ зорчигчдын ая тухтай байдалд анхаарч хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдыг бага чилээх,, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан олон давуу тал­тай.

Тухайлбал, Боинг компаниас гаргасан хамгийн сүү­лийн үеийн тэнгэрийг илтгэсэн бүдэг цэнхэр өнгийн до­тоод засалтай бөгөөд бизнес ангиллын суудлууд нь зор­чигчдод Монголын болон Холливудын киног дуу дүр­сийн өндөр чанартайгаар үзэх “Inflight Entertainment” про­г­раммтай юм байна. МИАТ ТӨХК нь өнгөрсөн жилийн тав­дугаар сарын 15-нд өөрийн эзэмшлийн шинэ “Боинг 767-300” онгоцоо хүлээн авч байсан бол энэ жил дахин нэг шинэ онгоцтой болж байна.

МИАТ дахин шинэ онгоцтой болно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх