Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЧИНГИС ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН ТАЛААР ЗӨВШИЛЦӨВ

2021/08/25
 ЧИНГИС ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН ТАЛААР ЗӨВШИЛЦӨВ

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын хамт Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс, зам арчлалт, засвартай холбогдуулан орон нутагт ажиллаж байна.

Тэд Чингис хотын авто зам, Өндөрхаан нисэх буудал, Авто тээврийн төв, “Харгуй” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцан ажиллалаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Авто тээврийн төвийн дарга Б.Ганбатад хичээл сургууль эхэлж буйтай холбогдуулан шуудангийн үйлчилгээг тасалдуулахгүй байх,

Ачаа хэтрүүлсэн хүнд даацын авто машиныг хатуу хучилттай авто замаар нэвтрүүлэхгүй байх талаар зохион байгуулалт хийж, жонш тээврийг шороон замаар зорчуулах, жолооч нарт ухуулга таниулга хийхийг үүрэг болгов.

Харин “Харгуй” ТӨХК-ийн дарга Л.Бат-Октябрь, инженерүүдэд Хөдөлмөрийн аюулгүй ажлын зааварчилгаа, 09 дүгээр сарын 15-ны дотор улсын чанартай авто зам буюу өөрсдийн хариуцсан хэсэгт зам засварыг хийх, тэгэхдээ Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Беларусь Улсаас ирсэн авто зам нөхөгч машиныг ашиглахыг анхааруулаад Зам тээврийн хөгжлийн төвийн инженер н.Мөнхгэрэлээр операторуудыг сургахаар боллоо.

БИС-310М-01 маркийн, Битум эмульсээр зам нөхөгч автомашин нь авто замын хучилтад үүсээд байгаа нүхэн эвдрэлд зарцуулах хүн хүч, хүнд машин механизмын техникийн оролцоог багасгах, технологийн үе шатны ажлын дарааллыг хөнгөвчлөх, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, цаг хугацаа хэмнэх давуу талтайг салбарын сайд онцолж, ард иргэд, зорчигчдоос сайн үнэлгээ аваад байгааг дурдлаа.

Тэрбээр Замын хөвөөний арчлалтад анхаарах, усны урсац ихтэй гүүрнүүдийн шанааны бэхэлгээг хийх, хуучин авто замын тэмдэглэгээ, цагаан зураасыг сэргээх, замын түмбийг будаж сэлбэх, даац хэтэрсэн тээвэрт хязгаарлалт хийх зэрэг хэд хэдэн хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хот доторх улсын чанартай авто замын засвар арчлалт, хүнд даацын автомашиныг зорчуулах замын асуудал, Хэрлэн голын гүүрийн чанар муудаж байгаатай холбогдуулан шинэ гүүр барих геодезийн судалгаа, Гудамж төслийн зургийн дагуу шинэ зам тавих гэх мэтчилэн хэд хэдэн асуудлаар санал солилцож, ЗТХЯ-ны зүгээс дэвшүүлсэн асуудалтай холбоотой зарим судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо.

ЧИНГИС ХОТ ДОТОРХ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН ТАЛААР ЗӨВШИЛЦӨВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх