Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2021/08/01
МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт төмөр замчид аа!

Эдүгээгээс наян гурван жилийн тэртээ гал голомтоо анх бадраасан цагаасаа улс орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эдийн засаг, нийгмийг тэтгэх хөгжлийн нэгэн том хүч болж яваа төмөр замын салбарын ахмад буурлууд, төмөр замчид Та бүхэндээ Төмөр замчдын мэргэжлийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээ байгуулах, Улаанбаатар төмөр замд техникийн болон парк шинэчлэлийг эхлүүлэх, их засвар хийх зэрэг олон бүтээн байгуулалтын ажлыг манай төмөр замчид гардан хэрэгжүүлж байна.

Монголын төмөр замын салбар өдгөө 1900 гаруй километр урт төмөр замын сүлжээтэй, 17 мянга гаруй ажиллагсадтай, жилд хэдэн арван сая тн ачаа тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагуудтай болж өргөжин тэлсээр байна.

Говийн бүсэд шинээр 680 орчим километр урт төмөр замын их бүтээн байгуулалтыг цогцлоон бүтээж, туслах үйлдвэрлэл, аж ахуй нэгжийг олноор байгуулж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед төмөр замаар ачаа тээврийг тасралтгүй гүйцэтгэж улсын эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулахын чацуу Ази-Европыг холбосон олон улсын тээврийг амжилттай зохион байгуулж байгаа Та бүхнээр бахархаж байгаагаа илэрхийлье.

Өнөө цагийн их бүтээн байгуулалтад оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан хичээнгүйлэн ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд ажил үйлс нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.

Ган замчдын яруу алдар бадартугай!

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР

2021.08.01

Сэтгэгдэл бичих:

Нэмэх