Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Санамж бичигт гарын үсэг зурлаа

2021/06/08

Монгол Улсын автотээврийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, зорчигч ба ачаа тээвэр, тээвэр-логистикийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхижуулах нэгдсэн систем болон сургалтын тогтолцоог шинэчлэх, хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн тээврийн үйлчилгээг хөнгөвчлөх, үндэсний тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон улсын тээвэрт өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв нар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны хооронд автотээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд автотээврийн салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны гол 5 чиглэлийг тусгасан бөгөөд уг санамж бичиг нь 2025 оны оны 11 дүгээр сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

 

Санамж бичигт гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх