Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ЯАМНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2021/05/25
ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН  ЯАМНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оны 05 дугаар сарын 24-нд тушаал гаргаж, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг салбарын шагналаар шагнаж урамшуулав.

“Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч Б.Даваасамбуу, Иргэний нисэхийн ерөнхий газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч Ч.Тогтохсүрэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Агаарын хөлгийн газрын үйлчилгээний хэлтсийн онгоц үйлчилгээний жолооч-операторчин Б.Баттулга, Иргэний нисэхийн ерөнхий газрын Холбоо, навигаци, ажиглалтын албаны радиолокаторын цахилгаан тэжээл хариуцсан ээлжийн инженер Н.Чинбаатар, “МИАТ” ТӨХК-ийн механик Д.Тэмүүжин, “Хүннү Эйр” ХХК-ийн механик, ахлах инженер Х.Байгал, “Аэро Монголиа” ХХК-ийн Үйлдвэрлэл төлөвлөлтийн менежер П.Энхтуул,

“Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

“МИАТ” ТӨХК-ийн жолооч С.Эрдэнээ,

“Яамны жуух бичиг”-ээр:

Иргэний нисэхийн ерөнхий газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч А.Хосбаяр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын Дулаан сантехникийн албаны сантехникийн слесарь Ө.Амарсаруул, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ойртолтын ажиглалтын нислэгийн удирдагч Б.Батжаргал нарыг шагналаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ЯАМНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх