Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

 ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА  ЭЛЧИН САЙД КШИШТОФ ЗБИГНЕВ БОЙКОТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2021/05/12
 ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД  БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА   ЭЛЧИН САЙД КШИШТОФ ЗБИГНЕВ БОЙКОТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Збигнев Бойког 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтаар талууд хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаатай холбогдуулан автотээврээр хийгдэх худалдаа бизнесийг саадгүй чөлөөтэй явуулах, тээвэрлэгчдийг дэмжихэд чухал үүрэгтэй болох хоёр улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа илэрхийлээд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар ачаа эргэлт, худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

Элчин сайдын зүгээс хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаанд өөрийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар санал бодлоо хуваалцаж, энэхүү хэлэлцээрийг 2021 онд багтаан гарын үсэг зурах талаар анхааран дэмжин ажиллаж, холбогдох бэлтгэл ажлыг ойрын хугацаанд гүйцэтгэж дуусгах талаар өөрийн улсын холбогдох байгууллагад уламжлахаа илэрхийлэв.

         

         

         

           

         

         

 

 ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАТБОЛД БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА  ЭЛЧИН САЙД КШИШТОФ ЗБИГНЕВ БОЙКОТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх