Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн яам 2021 оныг “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлав

2021/01/11
Зам, тээврийн хөгжлийн яам  2021 оныг “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлав

2021.01.11

Зам, тээврийн хөгжлийн сайдын энэ оны анхны шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо.

Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн онд хийгдсэн ажил, авсан арга хэмжээ, энэ онд шийдвэрлэх, гүйцэтгэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оныг Зам, тээврийн салбарт “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлаж буйг мэдэгдлээ.

Тэрбээр зам, тээврийн салбарт олон улсын стандартад нийцсэн, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт, шинэ техник, технологийг судалж нэвтрүүлэх, цахим шилжилт, “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”, “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Улаанбаатар төмөр замын цахим шилжилт-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, салбарын байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, харьяа газрууд албан бичгийг цаасгүй, цахим хэлбэрээр явуулах чиглэл өгөв.

“Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээ, бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллага, салбарын чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, инженер, техникийн ажилтнуудыг хамруулж, тэдний идэвхи санаачилга, нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах, ашигтай загвар, шийдлийг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар удирдамж гаргасныг танилцууллаа.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Зам, тээврийн хөгжлийн яам 2021 оныг “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх