Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

2020/12/09

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 172 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан автомашинаар тээвэрлэгдэж буй Монгол Улсын импортын ачааг татан авах зохицуулалтын арга хэмжээг Улсын онцгой комиссын шийдвэрээр авч хэрэгжүүлж байна.

Дээрх ажлын хүрээнд Оросын Холбооны Улс болон Европын улсуудаас импортолж буй иргэд, аж ахуйн нэгжийн ачааг ОХУ-ын нутаг дэвсгэрт төмөр замд шилжүүлж тээвэрлүүлэх үйлчилгээг дараах компаниуд санал болгож байгаа тул иргэд, аж ахуйн нэгж эдгээр компаниудтай холбоо барьж, хамтран ажиллана уу.

2020-12-09-ний байдлаар

Д/д

Тээвэр зуучлагч байгууллага

Мэдээлэл авах, холбоо барих утас

Үйлчилгээний төрөл

1

“Үндэсний тээврийн корпораци” ХХК

- Эрдэмбуян 99060522

ОХУ-ын экспортын түргэн муудах ачаа болон хоригт багтаагүй ОХУ-ын транзит түргэн муудах ачааг ОХУ-ын Москва, Новосибирск, Эрхүү хотуудаас хөргүүртэй 40 футын чингэлэгт ачиж илгээж байна.

Мөн ОХУ-ын экспортын жижиг илгээлтийн тээвэрлэлтийн энгийн горимтой ачааг Москва, Новосибирск хотуудаас битүү вагонд ачин Улаан-Үүд хотод байрлалтай агуулахаар дамжуулан төмөр замын вагонд шилжүүлэн ачиж Монгол руу илгээх ажлыг гүйцэтгэж байна.

 

2

“Азийн зам” ХХК

- Уянга 99060939,

- Отгон-Эрдэнэ, sales1@asianway.mn

ОХУ болон Европоос бүтэн чингэлэг, вагон болон түүвэр ачааг төмөр зам болон холимог тээврээр тээвэрлэн авч ирж байна.

Температурын горимтой ачааг чингэлгээр болон дулаалгатай вагоноор хийж байна.

 

3

“Гаруда Транс” ХХК

Пүрэвдорж 99116449

 

Европын улсуудаас бүтэн болон түүвэр чингэлгээр ачаа тээвэрлэж байгаа бөгөөд Европын Холбооны улс доторх татан авалт хийж байгаа ба Европын Холбооны болон Монгол улсын гаалийн бүрдүүлэлт, хүргэлтийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.

 

4

“Монре транс” ХХК

- Батаа 95996334,

- Саыра 95116334,

info@mrt.mn

 

ОХУ болон Европын орнуудаас импортын тээвэрлэлт, Монгол Улсаас экспортын тээвэрлэлтийг хөргүүрт чингэлгээр зохион байгуулах боломжтой байна. 

 

 

Нэгтгэсэн: “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ, Утас: 94004282

https://www.facebook.com/FMFFs

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх