Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УОК: АЛТАНБУЛАГ БООМТЫГ ИРЭХ ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ ХААХ САНАЛ ГАРГАВ

2020/11/10
 УОК: АЛТАНБУЛАГ БООМТЫГ  ИРЭХ ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ  ХААХ САНАЛ ГАРГАВ

2020.11.10. Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж зарим эрсдэлтэй боомтуудыг хаах эсэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг сонсов. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн билээ.

УОК-оос гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “ОХУ-тай хиллэж байгаа боомтуудаар ажлын хэсэг явж ажилласан. Алтанбулаг, Боршоо, Хандгайт, Цагааннуур боомт дээр ажиллаад ирсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УОК-ын хуралдаанаар сонслоо. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. Ингээд эрсдэлийг үнэлээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-наас 2021 оны 1 дүгээр сарын 15 хүртэл хаах саналыг Засгийн газарт танилцуулах шийдвэр гаргав. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 40 орчим жолоочоос коронавирус илрээд байна. Үүнээс гурван жолооч нь хүсэлтээ өгөөд нутаг буцсан. Бусад хүнийг ХӨСҮТ-д авчирж эмчилж байгаа. Халдвар авсан хүмүүсийг Улаанбаатар хотод авчрах тээвэрлэлтийн явцад халдвар хамгааллын дэглэм алдагдаж эрсдэл учрах вий гэж үзсэн учраас хоёр сарын хугацаанд хаах шийдвэрийг гаргаж байна.

Мөн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтыг энэ сарын 16-наас эхлэн түр хаах саналыг гаргалаа. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг гаригийн зохицуулалттай буюу сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байх саналыг Засгийн газарт танилцуулахаар боллоо" гэв.

УОК: АЛТАНБУЛАГ БООМТЫГ ИРЭХ ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ ХААХ САНАЛ ГАРГАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх