төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ АЖЛЫН ХАРИУЦЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УЯЛДАА ХОЛБООГ ЭРС САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ, ДААЛГАВАР ӨГӨВ

2020/11/02
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ АЖЛЫН ХАРИУЦЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УЯЛДАА ХОЛБООГ ЭРС САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ, ДААЛГАВАР ӨГӨВ

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн 2020 оны 11 дүгээр сарын 02-нд боллоо. Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн онцлог ажил, арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав.

Шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч, доорхи шийдвэр гаргав.

  1. Авто тээврийн хуулийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх,
  2. улсын чанартай авто замын дагуух өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, авто замын салбар, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл, авто буудлуудын өвлийн бэлтгэл ажлыг шалгах,
  3. Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцын талаар танилцуулах,
  4. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал боловсруулж танилцуулах,
  5. Цахимжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, батлуулах,
  6. Зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэлийг хангах,
  7. Богдхан төмөр замын трассын дагуух газрыг БХБЯ-тай хамтран эцэслэн шийдвэрлэх,
  8. Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 болон 4 дүгээр багцын тендерийн бичиг баримтыг дуусгах,
  9. Тэвчих зардал болон санхүүгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах,
  10. Улаанбаатар-Дархан авто замын чиглэлийн түр замын шийдлийг гаргаж танилцуулах,
  11. Дугаар олгох журмыг шинэчлэн батлагдсаны дагуу даган мөрдөх журмыг боловсруулах,
  12. Авто замын салбарын нийт албан хаагчдын ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх ажлыг 2020 онд багтаан дуусгах,
  13. Хувийн хэвшлийн 12 “АЗЗА” компаниудын жилийн эцсийн гэрээг дүгнэж, шинээр тендер зарлах ажлыг зохион байгуулах,
  14. Увс аймагт баригдах гүүрний асуудлыг дуусгах,
  15. ЕСББ-тай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар уулзалт зохион байгуулах,
  16. Дотоодод автобус үйлдвэрлэж буй “Экобус” ХХК-тай уулзалт зохион байгуулах,
  17. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц гаргах асуудал дээр Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах зэрэг ажлыг зохион байгуулах,
  18. Хөшигийн хөндийн хурдны замын засварын ажилтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон МХЕГ-аас гаргасан зөвлөмж, шаардлагыг нэгтгэж шалгалт хийх,
  19. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө дээр хөдлөх бүрэлдэхүүний хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах,
  20. Төрийн аудитын 2019 оны хяналт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж, үүрэг даалгавар биелүүлээгүй харьяа газруудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

 Зам, тээврийн хөгжлийн яам

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ АЖЛЫН ХАРИУЦЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УЯЛДАА ХОЛБООГ ЭРС САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ, ДААЛГАВАР ӨГӨВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх