Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2020/10/01
МЭНДЧИЛГЭЭ

Гэрэлт ирээдүй, хойч үе, үр хүүхдийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн дундаршгүй үйлсийн эзэд зам, тээврийн салбарын ахмад буурлууд, тэдний гэр бүлийнхэнд Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэж, бие эрүүл, ухаан саруул, нас урт байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!

НҮБ жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос ахмадын өдрийг тэмдэглэсээр ирсэн билээ.

Монгол Улсад зам, тээврийн яамыг бие даан байгуулсны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ салбарын олон арваны хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтад үе үеийн тээвэрчид, замчдын оруулсан хувь нэмэр, зүтгэл бүтээлийг бахархан тэмдэглэж байна.

Монгол Улсын Засгийн газар,  Зам, тээврийн хөгжлийн яамны бодлогод ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ахмадуудаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, урт удаан насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрт хүрч, улс, хот хоорондын зорчигч, ачаа тээвэрлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, төр, түмнийхээ түшиг болсон, зам, тээврийн салбарын ахмад буурлууд та бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэж, үр хойчсоо үлгэрлэн дагуулагч байж, аз жаргал, баяр баясгалангаар амьдрал тань дүүрэн байх болтугай.  

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Сэтгэгдэл бичих:

Нэмэх