Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Төрийн мэдээлэл”-ийн тусгай дугаар XIII боть хэвлэгдэн, нийтийн хүртээл боллоо.

2020/07/08
“Төрийн мэдээлэл”-ийн тусгай дугаар XIII боть хэвлэгдэн, нийтийн хүртээл боллоо.

Тус яамны зүгээс автотээврийн салбарын 95 жилийн ойг угтан автотээврийн салбарын хууль тогтоомжийн эмхэтгэл гаргах ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Гадаад харилцааны яамтай хамтран Монгол Улсын нэгдэн орсон автотээвэр, авто зам, агаарын тээвэр  болон төмөр замын тээврийн олон улсын гэрээ, түүнчлэн ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг багтаасан “Төрийн мэдээлэл”-ийн тусгай дугаар XIII ботийг хэвлүүлж, нийтийн хүртээл болголоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад худалдааны хэмжээ тогтвортой өсч, экспортын орлого импортоос илүү дүнтэй гарч байгаа нь улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байгааг цаашид үргэлжлүүлэн хадгалах, энэхүү зорилгоор Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд саадгүй, түргэн шуурхай тээвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү шаардлагыг хангахад Монгол Улсын тээврийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэх болно.

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон тээврийн салбарын олон улсын гэрээний албан ёсны орчуулгыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарт хэвлүүлснээр Монгол Улсын Тээврийн салбар, Гааль, шүүх, прокурор зэрэг төрийн байгууллагууд, олон улсын худалдаа, тээвэр, логистикийн салбарт ажиллагсадын өдөр тутмын ажилд гарын авлага болон хэрэглэгдэх болно.

“Төрийн мэдээлэл”-ийн тусгай дугаар XIII боть хэвлэгдэн, нийтийн хүртээл боллоо.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх