Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Түүхэн гэрээнд гарын үсэг зурлаа

2014/08/22
Түүхэн гэрээнд гарын үсэг зурлаа

 

БНХАУ-ын дарга Си Жинпиний Монгол Улсад хийж буй өндөр дээд хэмжээний албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд 10 гаруй гэрээ хэлцэл хийгдэж байгаа юм. Тухайлбал, Зам, тээврийн сайд А.Гансүх БНХАУ-ын Тээврийн орлогч сайд бөгөөд улсын төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу нар дөрвөн хэлэлцээрт гарын үсэг зурав. Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай, төмөр замын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

 

Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд урд болон хойд хөршөөрөө дамжуулах нь гарцаагүй. Мөн далайд гарцгүй манай орны хувьд дамжин өнгөрөх тээврийн асуудал олон жилийн өмнөөс яригдсан, стратегийн чухал сэдэв байсан бөгөөд энэхүү асуудлыг өчигдөр Зам, тээврийн сайд А.Гансүх эцэслэн шийдвэрлэж чадсан юм. Түүнчлэн энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй том амжилт юм. Хоёр орны зам, тээврийн салбарын сайдууд стратегийн чухал ач холбогдол бүхий энэхүү санамж бичиг, гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурснаар Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болж буйгаараа онцгой үйл явдал боллоо. 

 

Түүхэн гэрээнд гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх