Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2020/06/12

Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүтгүүлэх, тайлагнах журам”-ын 9.1.9-д заасныг  үндэслэн “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” хэрэгжүүлэх нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажлын байранд дараах шаардлагыг хангаж буй иргэдийг оролцохыг урьж байна.

НЭГ.Тавигдах шаардлага

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд, бакалавр зэрэгтэй

 

Мэргэжил

Бизнесийн удирдлага, Эрх зүй, Эдийн засаг, Төрийн удирдлага

 

Мэргэшил

Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн

 

Туршлага

Мэргэжлээрээ 2-оос доошгүй  жил ажилласан

 

Ур чадвар

-Англи хэлний мэргэжлийн түвшингийн бичгийн болон ярианы чадвартай байх

-Багаар ажиллах;

-Бүтээлч, идэвхи санаачлагатай байх;

-Ажил хэрэгч сэтгэл-гээтэй, хариуцлага хүлээх чадвартай байх;

-Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвар сайн эзэмшсан байх;

-Комьпютерийн хэрэг-лээний программууд дээр ажиллах;

-Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах;

-Өөрийгөө хөгжүүлж, бусадтай мэдлэгээ хуваалцаж чаддаг;

 

1.2 Тусгай шаардлага

- Хувийн зохион байгуулалт сайтай

 

ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Зарлагдаж буй албан тушаалд боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагын дагуу баримт материалаа бүрэн ирүүлсэн, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг /цаашид оролцогч гэх/ бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх оролцогчийн материалыг Засгийн газрын XIlI байрны 3 давхарт 308 тоот өрөөнд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө хүлээн авна.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХҮССЭН ИРГЭН ДОР ДУРДСАН МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛНЭ


Үүнд:
1)   Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)   Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 

3)   Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификат, гэрчилгээ   
4)   Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
5)   Ажилласан жилийг тооцох баримт, нотолгоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын  дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6)   Ажил байдлын тодорхойлолт (сүүлийн ажил олгогчоос) 

7)   Англи хэлний чадварыг нотлох баримт;

8) Тухайн ажлын байранд ажиллах хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Монгол, Англи хэл дээр;

9)  4х3-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;

Оролцогч нь дээр дурдсан баримт бичгийг бүрэн хангасан байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11,

Зам, тээврийн хөгжлийн яам, 308 тоот

Холбоо барих утас 51-263178

“ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх