Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НИЙТЛЭГ ЖУРМУУДЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

2020/03/23

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НИЙТЛЭГ ЖУРМУУДЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан нийтлэг багц дүрэмд багтах журмуудыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 264 дүгээр тушаалаар батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан Улсын нэгдсэн бүртгэлийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4274 дугаарт бүртгүүлж, Төмөр замын тээврийн байгууллагууд болон тээвэрт оролцогч нарт 2019.03.22-ны өдрийн 08/1301 дугаар албан бичгээр хүргүүлж, сурталчилсан. Төмөр замын тээврийн нийтлэг журмуудыг хэрэгжүүлэх явцад Төмөр замын тээврийн зарим байгууллагаас тус журмуудыг дахин хянан үзэх, нэмэлт өөрчлөлт оруулах, үнэлгээ, дүгнэлт гаргах саналыг ирүүлснийг үндэслэн, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 360 дугаар тушаалаар үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл үндсэн ажлаас нь түр чөлөөлөн, уртасгасан цагаар ажиллаж, журмуудыг нэг бүрчлэн нягтлан хянаж, агуулга, хавсралт, хүснэгт зургуудыг сайжруулж, зарим нэгэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан боловсрууллаа. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу Төмөр замын тээврийн байгууллагууд, тээвэрт оролцогчид, ашиг сонирхол, эрх нь хөндөгдөх этгээдээс санал авч байна. Иймд Та бүхэн саналаа 2020 оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэл дараах хаягаар ирүүлнэ үү.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,

Утас: 245960, 99129444

Mail хаяг: munkhtsetseg@mrtd.gov.mn

Журмын төслийн файлууд татах 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НИЙТЛЭГ ЖУРМУУДЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх