Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СТАМБУЛ-УЛААНБААТАРЫН ТУСГАЙ НИСЛЭГ 01:22 ЦАГТ ГАЗАРДАНА

2020/03/18
СТАМБУЛ-УЛААНБААТАРЫН ТУСГАЙ НИСЛЭГ 01:22 ЦАГТ ГАЗАРДАНА

Монгол Улсын иргэдээ татан авах Улаанбаатар-Стамбул чиглэлийн OM7161 дугаартай тусгай нислэг “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд 2020.03.19-ний 01:22 цагт газардахаар тооцож байна. Тус нислэгээр нийт 252 иргэн эх орондоо ирэх бөгөөд тэдгээр иргэдийг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэх “Хараацайн жигүүр” ХХК, “Тахилт транс” ХХК, “Автобус-5” ХХК-иудын нийт 8 автобус болон жолооч нарт холбогдох заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, бэлтгэл ажлыг хангаад байна.
Өмнөх гурван удаагийн тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг мөн хувийн хэвшлийн дээрх гурван компанийн автобусаар тээвэрлэсэн бөгөөд хүнд хэцүү нөхцөлд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, эх оронч, эрэлхэг зориг гарган, өндөржүүлсэн бэлэн байдалд сайн дураараа тээвэрлэлтийг гүйцэтгэж буй “Хараацайн жигүүр” ХХК, “Тахилт транс” ХХК, “Автобус-5” ХХК-иудын удирдлагууд болон нийт автотээвэрчдэдээ гүн талархал илэрхийлье. 

СТАМБУЛ-УЛААНБААТАРЫН ТУСГАЙ НИСЛЭГ 01:22 ЦАГТ ГАЗАРДАНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх