Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

 МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030-ЫН ХЭРЭГЖИЛТ

2019/11/17

/Зам, тээврийн хөгжлийн яам, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар/

2019 оны 08 дугаар сарын 26

2.1. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлнэ. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнс, барилгын материал, зэс боловсруулах, нүүрс, нефть-хими, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг түрүүлж хөгжүүлнэ.

2.1.5 Дэд бүтцийн салбар

I үе шатны зорилт

Арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

Суурь үзүүлэлт

2014 оны түвшин

Зорилтот түвшин

/2020 он/

Хэрэгжилтийн хувь

Зорилт 3.

Эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлнэ

Замын-Үүд, Хөшгийн хөндий, Алтанбулагт тээвэр ложистикийн төв байгуулж, олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын уртыг 1600 км-ээр нэмэгдүүлж,  Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглах,  Эрдэнэт-Овоот, Богд хан төмөр замыг

барьж байгуулах ажлыг эхлүүлэх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх

3.1. Замын-Үүдэд ложистикийн төв байгуулах

Шинээр байгуулах ложистикийн төвийн тоо

Барилгын ажлын явц 15%

1

100%

2016 он: Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх МОН 2719/0240 төсөл”-ийн хүрээнд цэвэр ус дамжуулах 3,5 км шугам, цахилгаан дамжуулах 10/0,4 кВ-н 3 км шугам, 1,6 км авто зам, төмөр зам дээгүүр хөндлөн гарсан гүүр, холбооны шугам,  цахилгаан дамжуулах 110/10 кВ-н 4,22 км шугам, дэд станц зэрэг байгууламжууд баригдсан. Логистикийн төвийн барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 21-р товчоо” компани, хяналтын зөвлөхөөр БНСУ-ын “Сүсонг инженеринг компани”, Монгол Улсын “Геозураглал”, “NBCC” ХХК-иудын түншлэл ажиллаж, өргөн, нарийн царигийн төмөр замын далан, чингэлэг талбай, авто машины зогсоол, барилгын суурийн газар шорооны ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй. Нийт барилгын ажил 40%-тай.

2017 он: Улсын төсвийн санхүүжилтээр 4’397’000’000 төгрөгийн логистикийн төвийн 50 тн-ийн даацтай вандан кран нийлүүлэх ажил хийгдэхээр тендер зарлагдан Хятад улсын “Хэнань Дафан Хүнд Машин механизм” компани шалгаран гэрээ байгуулсан. Гэрээ 40%-ийн гүйцэтгэлтэй. Нийт төлөгдөх ёстой санхүүжилтийн 71% хийгдсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх Логистикийн төвийн барилга угсралтын ажилд 32’400’313 ам.долларын санхүүжилт хийгдсэн. Нийт барилгын ажлын гүйцэтгэл 81%-тай.

2018 он: Барилга угсралтын ажлыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. Засгийн газрын 2018 оны 72 дугаар тогтоолоор гадаадаас ажиллах хүч авахаар шийдвэр гарч тус логистикийн төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 230 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн.

АХБ-ны санхүүжилтээр: Логистикийн төвийн барилга угсралт, төмөр замын дохиолол холбооны ажлыг “Хятадын төмөр замын 21-р товчоо групп” компани;

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар: Авто зам, гүүрэн байгууламж, Хамгаалалтын хашааны, Логистикийн төвийг хангах эрчим хүчний шугам, дэд станцын, Логистикийн төвийг хангах цэвэр усны шугамын барилга угсралтын ажил, Логистикийн төвийн гадна холбоо интернетийн шилэн кабель суурилуулах ажил, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ, Логистикийн төвийн зураг төсөлд магадлал хийх ажил, Цахилгаан хангамжийн зураг төсөл, төсөв боловсруулах ажил, 50 тн даацтай 2 вандан краны нийлүүлэх, угсралт, суурилуултын ажлуудыг “Ийстерн роуд” ХХК, “Ви Эйч энд Би” ХХК, “Катод гал” ХХК, “Хангилцаг” ХХК, “Лийд линк” ХХК, “Монвеком” ХХК, Барилгын хөгжлийн төв, “Баясалтөгс” ХХК, “Багануур Энерги” ХХК, “Хэнань Дафан Хүнд Машин механизм” компани тус тус гүйцэтгэж, 2018.12.04-ний өдрийн байдлаар ажил дууссан.

Ложистикийн төвийн 50 тн даацтай 2 ширхэг иж бүрэн вандан краны тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд холбогдох журмын дагуу МХЕГ-аас дүгнэлт гаргасан.

Зам, тээвэр хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Улсын комисс 2018.12.28-31-ний өдрүүдэд ажиллаж, дээрх ажлуудыг 18/432/02 дугаар актаар ашиглалтад хүлээн авсан.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар: Тус яамнаас байгуулагдсан ажлын хэсэг 2019.04.10-12-ны өдрүүдэд ажиллан логистикийн төвийн хөрөнгө хүлээлцсэн акт үйлдэж ТӨБЗГ-т хүргүүлсэн. ТӨБЗГ-ын 2019.05.21-ний өдрийн "Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай" 218 дугаар тогтоол батлагдсан.

“Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх МОН2719/0240 төсөл”-ийн Замын-Үүд логистикийн төвийн өмчлөгч “Монголын төмөр зам” ТӨХК, ашиглагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулсан.

Төслийн удирдах хороо болон Азийн хөгжлийн банкны шийдвэрээр Замын-Үүдэд хэрэгжиж буй Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төслийн хүрээнд Замын-Үүд сумыг тус төвтэй холбох 4.3 км авто замын барилгын ажил гүйцэтгүүлэхээр Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп компанитай №4 дугаартай нэмэлт гэрээ байгуулан ажиллаж байна.

Барилгын ажлын гүйцэтгэл 85%-тай.

3.2. Хөшгийн хөндийд ложистикийн төв байгуулах

Шинээр байгуулах ложистикийн төвийн тоо

Шинээр эхлэх

1

Үнэлэх боломжгүй

Хэрэгжээгүй шалтгаан: Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах чиглэлээр судалгаа хийж зураглал гарган, ажлын даалгавар боловсруулан судалгааны ажлыг зам, тээврийн салбарын норм нормативыг боловсронгуй болгох сангийн 2017-2018 оны төлөвлөгөөнд тусгасан. Уг ажлын хүрээнд ачаа тээврийн хэмжээ, хэтийн төлөвийг судлан, ачаа үүсэх, шингээх гол цэгүүдийг тодорхойлон, замын сүлжээтэй уялдуулан тээвэр логистикийн төвүүдийн байршлыг тодорхойлох ажлыг хийхээр төлөвлөсөн.

Зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан “Монголын логистикийн холбоо” ТББ-тай 2017 оны 267 дугаар гэрээг байгуулсан.

Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах судалгаа хийж зураглал боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Монголын логистикийн холбоо” ТББ-ын ирүүлсэн судалгааны эхлэл, дунд, эцсийн тайлантай танилцаад санал, дүгнэлт өгөв. Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллага зарим төрлийн судалгаа хийж дүгнэлт гаргахад хугацаа шаардлагатай байгааг харгалзан 2018.10.20-ны өдөр хүртэл гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан.

Хөшигийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах ажлын даалгавар боловсруулах, судлах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗТХ-ийн сайдын 2017 оны 58 дугаар тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг ажлын даалгаврыг боловсруулж ЗТХЯ-ны ТНбД-аар батлуулсан.

Улаанбаатар хотын ОУШНБ-ын Ашиглалтын өмнөх захиргааны албанаас гаргасан Ачаа, тээврийн судалгаанд далайд гарцгүй манай орны хувьд дотоодын логистикийн салбарыг хөгжүүлэх нь улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой гэж дүгнэсэн бөгөөд тус алба нь газар зүйн байршлын давуу талыг ашиглан Монгол Улсыг тив дамнасан зорчигч болон ачаа тээврийн дамжин өнгөрөх зангилаа болгох боломжийг нарийвчлан судалж байна.

Хөшигийн хөндийн тээврийн логистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн асуудал шийдвэрлэх ажлын хүрээнд МУ-ын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтад танилцуулга хүргүүлсэн боловч АХБ-ны 2017 онд санхүүжүүлэх төслийн жагсаалтад тусгагдаагүй.

Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд Хөшигийн хөндийн холимог тээврийн логистикийн төв байгуулах санал тусгасан.

Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төвийн ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор АХБ-ны 2018-2020 онд Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөнд тусгуулах саналыг 2018.02.22-ны өдрийн 04/777 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн.

Үндэсний тээвэр логистикийн сүлжээний зураглал гаргах ажлын тайланг хүлээн авсан. Энэ ажлын хүрээнд ХАА-н гаралтай бүтээгдэхүүн, уул уурхай, барилгын салбарын ачаа үүслийн судалгааг хийн уг судалгаан дээр үндэслэн логистикийн төвийн байршлыг тодорхойлон хүлээлгэн өгсөн. Одоо уг судалгааны ажлын хүрээнд ирсэн материалыг нягтлах, дотоодын ачаа урсгалыг тодорхойлох хаанаас хаашаа ямар бараа бүтээгдэхүүнүүд тээвэрлэгдэж байна, гадаад худалдааны бодлого, бусад салбарын баримталж байгаа бодлогоос хамааран ачааны хэмжээнд өөрчлөлт орох эсэх зэрэг судалгааг хийж байна.

Мөн Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөл, Шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөлөгөөний тодотголд Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төвийг тусгуулахаар БХБЯ болон Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар, НЕТГ-т санал хүргүүлэн уг төслүүдэд Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төвийг тусгуулаад байна.

Тус яамнаас 2018.09.19-ний өдөр Хөгжлийн банкны төлөөлттэй уулзах уулзалт, Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн судалгаа, бүс нутгийн асуудал хариуцсан захирал, төлөөлөгчтэй уулзсан уулзалтад уг төслийн талаар танилцуулан санал тавиад байна.

Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төвийн танилцуулгыг бэлдэн Үндэсний хөгжлийн газрын санхүүжилт шаардлагатай төслүүдийн танилцуулга бүхий сайтад тавиулахаар хүргүүлсэн. Мөн БНСУ-ын “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлэх бодлогын зөвөлгөө авах төсөлд оруулахыг хүсч, Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төвийн ТЭЗҮ боловсруулах төслийн танилцуулгыг 03/4646 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлээд байна.

Гол харилцаатай орнуудаас хөрөнгө оруулалтыг татах боломж нөхцлийг судлан БНСУ-ын “Yooshin Engineering Corporation”-ний дэд ерөнхийлөгч Кимтэй 2018.12.03-ны өдөр зохион байгуулсан уулзалт “Хөшигийн хөндийн холимог тээврийн логистикийн төв байгуулах төсөл”-ийг танилцуулсан.

Экзим банкны төслийн менежер Minjung PAK-т “Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төвийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах” төслийн талаарх нэмэлт мэдээлэл ирүүлэх тухай хүсэлтийн дагуу мэдээллийг 2019.02.22-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн.

Японы JICA-гийн "Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл"-д уг төслийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх санал хүргүүлсэн.

ЗГ-ын 2017 оны 277 дугаар тогтоолоор “Богдхан төмөр зам төслийг “Ар богдын төмөр зам” ХХК-иас Концессын зүйлийн жагсаалтын 53–т нэмэлтээр оруулсан байгааг хүчингүй болгох саналыг Үндэсний хөгжлийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж, ЗГ-ын 2019.06.28-ны өдрийн 260 дугаар тогтоолоор  Концессын зүйлийн жагсаалтаас хасуулсан.

“Богдхан” төмөр замын төслийн хүрээнд хэрэгжиж буй техникийн туслалцааг үргэлжлүүлэн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлэх саналыг ТНБД-ын 2019.02.26-ны өдрийн 03/825 тоот албан бичгээр АХБ-нд хүргүүлсэн.

АХБ-аас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт 5 жил тутам шинэчлэгддэг бөгөөд “ТА-8935 MON: Богдхан төмөр замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Хөшигийн хөндийн холимог тээврийн логистикийн төвийн төсөл”-ийг энэхүү жагсаалтад ахин тусган хэрэгжүүлэх саналыг тус банканд уламжлуулахаар ЗТХ-ийн Дэд сайдын 2019.05.09-ний өдрийн 02/2386 дугаартай албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн.

Богдхан төмөр замын трасс батлагдсны дараа Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлнэ.

3.3. Алтанбулагт ложистикийн төв байгуулах

Шинээр байгуулах ложистикийн төвийн тоо

Шинээр эхлэх

1

Үнэлэх боломжгүй

Хэрэгжээгүй шалтгаан: Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах чиглэлээр судалгаа хийж зураглал гарган, ажлын даалгавар боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗТХ-ийн сайдын 2017 оны 58 дугаар тушаалаар байгуулсан. Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах судалгааны ажлыг 2017 онд 25.0 сая төгрөгөөр хийхээр зам, тээврийн салбарын норм нормативыг боловсронгуй болгох сангийн 2017-2018 оны төлөвлөгөөнд тусгасан.

Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах чиглэлээр судалгаа хийж зураглал гаргах ажлын хүрээнд ачаа тээврийн хэмжээ, хэтийн төлөвийг судлан, ачаа үүсэх, шингээх гол цэгүүдийг тодорхойлон, замын сүлжээтэй уялдуулан тээвэр логистикийн төвүүдийн байршлыг тодорхойлох ажлыг хийхээр төлөвлөсөн.

Зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан “Монголын логистикийн холбоо” ТББ-тай 2017 онд 267 дугаар гэрээг байгуулсан.

“Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах судалгаа”-ны ажлын даалгаварт 3 улсын хил дамнасан олон улсын авто замын транзит тээвэрлэлтийн тодорхой хэсгийг Алтанбулаг чөлөөт бүсээр дамжин өнгөрүүлэх асуудлыг тусгасан.

“Монголын логистикийн холбоо” ТББ-ын ирүүлсэн эхлэл, дундын тайлантай танилцаад санал, дүгнэлт өгсөн. Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллага зарим төрлийн судалгаа хийж дүгнэлт гаргахад хугацаа шаардлагатай байгааг харгалзан гэрээг 2018.10.20-ны өдөр хүртэл сунгасан. Зөвлөх үйлчилгээний багаас эцсийн тайланг боловсруулан ирүүлээд байна. Уг тайлантай танилцан дүгнэлт, санал боловсруулах, хэлэлцүүлэг хийх ажлууд хийгдэж байна.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын ЗГ хоорондын комиссын тээврийн ажлын XIII хуралдааны протоколын төсөлд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай” ЗГ хоорондын хэлэлцээрийн хүрээнд энэхүү зорилтыг хэрэгжүүлэх саналыг 2018оны 02 дугаар сарыг 08-ны өдрийн 02/610 тоот албан бичгээр ГХЯ-нд хүргүүлсэн. ОХУ-ын Москва хотноо 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын ЗГ хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн XIII хуралдааны үеэр монголын тал “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд 3 улсын хил дамнасан олон улсын авто замаар транзит тээвэрлэлтийн тодорхой хэсгийг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээр дамжин өнгөрүүлэх асуудлыг дэвшүүлсэн боловч оросын тал энэхүү асуудал нь тээврийн ажлын хэсгийн хэлэлцэх зүйл бус харин өргөн хүрээ хамарсан хил хамгаалал, гааль болон бусад хяналтын байгууллагуудын оролцоо шаардлагатай тул Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын ЗГ хоорондын комиссын XXII хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж, хэлэлцүүлэх санал дэвшүүлснийг талууд тохиролцсон. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн  XXII хуралдааны протоколын Тээврийн салбарын хамтын ажиллагаа хэсгийн 3.14-т “Монгол Улсын чөлөөт бүс Алтанбулаг болон ОХУ-ын Кяхта хотын хооронд авто замыг нээх саналыг монголын тал дэвшүүлэв” гэж тусгуулсан.

Эдийн засгийн коридор хөтөлбөрийн хүрээнд 3 улсын дамжин өнгөрөх тээврийн Алтанбулаг чөлөөт бүсээр дамжин өнгөрөх асуудлыг судлан үзэхэд Оросын талаас Алтанбулаг булаг чөлөөт бүстэй холбогдох гарц байхгүй байна. Эдийн засгийн коридор хөтөлбөрийн хүрээнд 3 улсын дамжин өнгөрөх тээврийн Алтанбулаг чөлөөт бүсээр дамжин өнгөрөх асуудлаар ГХЯ-аас Оросын талд хандсан боловч Оросын талаас уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу мэдэгдсэн байна. Уг асуудлыг дахин Монгол-Оросын ЗГХК-ын 2018 оны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар саналаа ГХЯ-д хүргүүлсэн. Гэвч энэхүү асуудал нь Оросын талаас хамаарч байгаа бөгөөд монголын тал бие даан шийдвэрлэх боломжгүй байна.

Улаанбаатар хотноо 2019.02 24-25 өдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдааны протоколын төсөлд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээр дамжин өнгөрүүлэх асуудлыг дэвшүүлсэн боловч оросын тал энэхүү асуудлыг дэмжээгүй болно

3.4. Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын уртыг 1600 км-ээр нэмэгдүүлэх

Ашиглалтанд орох хатуу хучилттай авто замын урт, км

6461.046 км

1600

100%

2016 он: 2015 онд 874.69 км, 2016 онд 360.361 км хатуу хучилттай авто зам ашиглалтад авсан.

2017 он:

1.   Элсэнтасархай-Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай авто замыг 2017.01.09-ний өдрийн 07/01/17 дугаар актаар,

2.   Алтай-Дарви чиглэлийн 98 км хатуу хучилттай авто замыг 2017.03.31-ний өдрийн 07/01/17 дугаар актаар, 165 км хатуу хучилттай авто замыг 2017.12.08-ны өдрийн 07/16/17 дугаар дүгнэлт, хурлын тэмдэглэлээр,

3.   Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 142.36 км хатуу хучилттай авто замын 4-р хэсгийн 15 км авто замыг 2017.05.15-ны өдрийн 07/05/17 дугаар актаар, 3-р хэсгийн 10 км авто замыг мөн өдрийн 07/06/17 дугаар актаар, 2-р хэсгийн 23.35 км авто замыг 2017.01.16 өдрийн 07/07/17 дугаар актаар,

4.   Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын 9.6 км хатуу хучилттай авто замыг 2017.06.14 өдрийн 07/08/17 дугаар актаар,

5.   Дархан-Эрдэнэтийн авто замаас Орхон сум хүртэлх 5 км хатуу хучилттай авто замыг 2017.06.27 өдрийн 07/09/17 дугаар актаар,

6.   Дулаанхааны 4 замын уулзвараас-Ерөө-Хүдэр сум хүртэлх 95 км хатуу хучилттай авто замын II хэсгийн 40 км хатуу хучилттай авто замыг 2017.07.31-ний өдрийн 07/10/17 дугаар актаар, III хэсгийн 30 км хатуу хучилттай авто замыг 2017.12.19-ний өдрийн 07/17/17 дугаар дүгнэлт, хурлын тэмдэглэлээр,           

7.   Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум хүртэлх 17.2 км хатуу хучилттай авто замыг 2017.08.31 өдрийг 07/12/17 дугаар актаар,

8.   Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын үлдэгдэл 58 км хатуу хучилттай авто замыг 2017.12.20-ны өдрийн 07/18/17 дугаар дүгнэлт, хурлын тэмдэглэлээр,

9.   Орхон аймгийн Эрдэнэт хотын Дэнж багт баригдах 5.08 км хатуу хучилттай авто замын үлдэгдэл болох 1.5 км авто замын барилгын ажил дуусч, комисс ажилласан. 07/21/16 дугаар актаар баталгаажуулсан.

2017 онд нийт 549.65 км авто замыг ашиглалтад оруулсан.

2018 он:

1.  Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын 100 км замыг 2018.03.29-ний өдрийн 07/01/18 дугаар дүгнэлтээр ашиглалтад авсан.

2.  Хөвсгөл аймгийн Ханх сумын Ханх-Монд чиглэлийн 23 км хатуу хучилттай авто замыг 2018.10.29-ний өдрийн  07/03/18 дугаар;

3.  Төв аймгийн Зуунмод сумын 0.785 км хатуу хучилттай авто замыг 2018.11.14-ний өдрийн 07/04/18 дугаар;

4.  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвийн 4.5 км хатуу хучилттай авто замыг 2018.11.14-ний өдрийн 07/05/18 дугаар;

5.  Ховд аймгийн төвийн 4.312 км авто замын шинэчлэлтийн ажлын үлдэгдэл 3.784 км хатуу хучилттай авто замыг 2018.11.27-ны өдрийн 07/07/18 дугаар;

6.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Дорнод аймгийн Баянтүмэн сумыг Мянганы замтай холбох 1.75 км хатуу хучилттай авто замыг 2018.12.11-ний өдрийн 07/08/18 дугаар;

7.  “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн захиалгаар баригдсан “Тосон-Уул XIX талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн 210.8 км авто замын барилгын ажлын төсөл”-ийн III хэсгийн 54.6 км хатуу хучилттай авто замыг 2018.12.19-ний өдрийн 07/10/18 дугаар;

8.  Архангай аймгийн Их-тамир сумын төвийн 1.7 км хатуу хучилттай авто замыг 2018.12.20-ны өдрийн 07/08/11 дүгээр;

9.  Хашаатын даваа-Шурагын гүүр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг 07/17/18 дугаар;

10.  Шурагын гүүр-Ховд чиглэлийн 56.6 км хатуу хучилттай авто замыг 07/14/18 дугаар;

11.  Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын 80 км-ыг 07/15/18 дугаар;

12.  Аглаг бүтээлийн хийд чиглэлийн 6.2 км зам хатуу хучилттай авто замыг 07/16/18 дугаар дүгнэлтээр тус тус улсын ашиглалтад хүлээн авсан.

2018 онд нийт 382.919 км авто замыг ашиглалтад оруулсан.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар:

Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замыг

1.   Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замыг

2.   Олон улсын шинэ нисэх онгоцны буудал-Улаанбаатар чиглэлийн 32.2 км хурдны авто зам

3.   Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн авто замын төгсгөлийн 22 км хатуу хучилттай авто зам улсын ашиглалтад хүлээн аваад байна. Комиссын дүгнэлт албажих шатанд байна.

2018 онд нийт 297.6 км авто замыг ашиглалтад оруулсан.

Нийт 2465,22 км авто зам ашиглалтад оруулсан.

3.5. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглах

Барилгын ажлын явц, хувиар

Барилгын ажлын явц 51.84%

100.0

Үнэлэх боломжгүй

Хэрэгжээгүй шалтгаан: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийг БНХАУ-аас МУ-д хөнгөлөлттэй зээлээр олгох 1 (нэг) тэрбум ам.доллараас 400 сая ам.доллар олгохоор ЗГ-ын 2017 оны 222 дугаар тогтоолоор шийдвэрлүүлсэн. Үүнээс ЗГ-ын 2013 оны 82 дугаар тогтоолоор эхний ээлжинд шаардагдаж байгаа 200 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан Бондын санхүүжилтээс олгосон. ЗГ-ын 2017 оны 312 дугаар тогтоолоор дээрх 400 сая ам.доллар олгох тогтоолыг хүчингүй болгосон. Уг ажлын хүрээнд “Энержи ресурс рейл” ХХК-аас 74.6 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас 1.76 сая ам.долларын зээлээр тус тус санхүүжүүлж, өнөөгийн байдлаар нийт 279.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг бөгөөд барилгын ажлын явц 51.8 хувьтай зогссон. Уг төслийн ажил удаан зогссон тул дахин үргэлжилсэн тохиолдолд барилгын ажлын чанар байдлыг үнэлж байж гүйцэтгэх шаардлагатай ажлын тоо хэмжээ, зураг төслийг гаргах шаардлага үүссэн.

Ерөнхий сайдын 2018.04 дүгээр сард БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах зорилгоор ЗТХС Ж.Бат-Эрдэнэ 2018.01 дүгээр сард БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр Хятадын Тээврийн яамтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх талаар хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг тогтоохоор тохиролцсон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг барьж байгуулахад нүүрсний төлбөр, нүүрсний урьдчилгаа төлбөр эсхүл нүүрсээр урт хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлөөр хэлэлцээ хийх УИХ-ын тогтоолын төслийг УУХҮЯ-аас боловсруулж, УИХ-ын 2018.06.29-ний өдрийн 73 дугаар тогтоол батлуулсан.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗГ-ын 2018.08.08-ны өдрийн хуралдаанаар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол батлуулж, төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр гарсан.

“МТЗ” ТӨХК, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлуудын хамтарсан 2018.08.24-ний өдрийн А/59/А/258 дугаар тушаалаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-ыг үүсгэн байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

“МТЗ” ТӨХК, “ЭТТ” ХК-иудын хамтарсан хурлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн дүрмийг баталсан. “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн 7 гишүүн, Гүйцэтгэх захирлыг томилж, 2018, 2019 оны төслийн менежментийн зардлын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Компанийг улсын бүртгэлийн газар бүртгүүлж, тамга тэмдэг авсан.

Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболтын цэг тодорхой бус байгаагаас шалтгаалан ПК 208+500 -аас Монгол-БНХАУ-ын хил хүртэл төмөр замын ажлын зураг төслийг эцэслэн боловсруулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Тус яамнаас хилийн холболтын цэг тогтоох тухай албан хүсэлтийг ГХЯ-нд 2 удаа хүргүүлээд байна.

УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтай байхаар шийдвэрлэсэнээр төмөр замын ажлын зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх шаардлага үүссэн. ТЭЗҮ шинэчлэн боловсруулах DBI компанийн үнийн санал болон “Жемр” ХХК болон “Грийн гетс” ХХК-аас ирүүлсэн БОНБНҮ-нд нэмэлт тодотгол хийхэд шаардлагдах үнийн саналуудыг авсан.. Барилгын ажил үргэлжлүүлэх хөрөнгийг “ЭТТ” ХК-ийн 2019 оны зорилтот түвшинд суулгахаар ажиллаж байна.

ЗТХС-ын 2019.02.01-ний өдрийн 33 дугаар тушаалаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг 1 дүгээр улиралд багтаан шинэчлэн боловсруулах үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд өгсөн. ТЭЗҮ шинэчлэн боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхээр ЗТХС-ын 2019 оны 90 дүгээр тушаалаар УУХҮЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. ЗГ-ын 2019.02.20-ны өдөр, 04.03-ны өдөр тус тус танилцуулж 8, 15 дугаар тэмдэглэлүүд гарсан. ЗТХС-ын 2019 оны 185 дугаар тушаалаар ЗГ-ын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг  төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлбэрийг тодорхойлон ЗГ-ын хуралдаанд танилцуулж 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж 304 дүгээр тогтоол гарсан. Тус тогтоолд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшлийг тогтоож, санхүүжилт шийдвэрлэсэн бөгөөд 08 дугаар сарын 15-нд барилгын ажил эхлүүлэхээр үүрэг болгосон. Энэ хүрээнд барилгын ажил эхлүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж компанийн хувь зэмшигчдийн хурал зохион байгуулсан. Эхний урьдчилгаа санхүүжилт оруулахын тулд тус компанийн ТУЗ-ийг шинэлэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж “ЭТТ” ХК-аас 6, ЗТХЯ-наас 3 байхаар тогтон холбогдох хууль журмын дагуу гишүүдийг томилох ажил хийгдэж байна. Тус төслийн талаар танилцуулга уулзалт 08 дугаар сарын 24-нд болох гэж байна. Төслийн өмнө хийгдсэн ажил, хөрөнгийг “МТЗ” ТӨХК-аас “ТТЗ” ХХК-д шилжүүлэх, эхний санхүүжилт орох зэрэг ажлуудыг яаравчлан хийхээр төлөвлөн ажиллаж байна. Барилгын ажлыг 9 сард эхлүүлнэ. 

3.6. Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх

-

УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолоор царигийн өргөний хэмжээг тогтоосон, ЗГ-ын 2014 оны 321 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулсан

Барилгын ажлыг эхлүүлсэн байна

Үнэлэх боломжгүй

Хэрэгжээгүй шалтгаан: Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, техникийн зураг төслийг СМЕК компани боловсруулж, Концесс эзэмшигч “Нортерн рейлвэйс” ХХК-д хүлээлгэн өгсөн.

Тус чиглэлийн төмөр замын чигийг ЗГ-ын 2017 оны 10 дугаар тогтоолоор батлуулсан.

“Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй төслийн концесс эзэмшигч “Нортерн Рэйлвэйс” ХХК нь уг төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэх, цаашид хамтран ажиллахаар БНХАУ-ын “Чайна гэжуба групп” корпорацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн дагуу “Чайна гэжуба групп” корпораци нь тус төмөр замын төслийн олон улсын банк, санхүүгийн байгууллагын шаардлага хангасан ТЭЗҮ-ийг боловсруулж  дууссан. Эрдэнэт-Овоотын 547,7км төмөр замын нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулан ЗТХЯ-нд ирүүлсэн.

УИХ-ын 2018.06.29-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замыг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод нэмэлтээр оруулсан.

УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Тус чиглэлийн төмөр замын батлагдсан чиг нь Булнайн нуруу, Тэсийн голын хөндийгөөр 100 гаруй км дайрч байгаа тул хийгдсэн судалгаа, ТЭЗҮ-д өөрчлөлт орох шардлагын дагуу концесс эзэмшигч судалгааны ажлууд эхлүүлээд байна.

Мөн ЗТХЯ-ны ТНБД-ын 2019.07.02-ны өдрийн 282 дугаар тушаалаар Эрдэнэт- Овоот чиглэлийн төмөр замын батлагдсан чиг Улсын тусгай хамгаалалттай Ханжаргалантаар дайран гарсаныг Хужирын голын хөндийгөөр “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын чигтэй зэрэгцүүлэн багтааж байрлуулах боломж, техникийн нөхцөлийг тодорхойлж, төмөр замын чигийг Хужирын голын хөндийгөөр явуулах боломжтой гэж үзэн дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор төмөр замын чиг өөрчлөх судалгааны ажил хийх хугацааны хэмжээгээр Концессын гэрээг сунгах  хүсэлтийг Үндэсний хөгжлийн газарт хүргүүлээд байна.

3.7. Богд хан төмөр замыг

барьж байгуулах ажлыг эхлүүлэх

-

ТЭЗҮ боловсруулах техникийн даалгавар батлагдсан, урьдчилсан судалгаа хийгдсэн, 7 хувилбараар төмөр замын чигийн зураг гаргасан

Барилгын ажлыг эхлүүлсэн байна

Үнэлэх боломжгүй

Хэрэгжээгүй шалтгаан: Богдхан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр ЗТЯ болон АХБ хооронд 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны дагуу Зам, тээврийн  яам (хуучин нэрээр), Азийн хөгжлийн банк хооронд 2014 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд АХБ-ны техникийн туслалцаагаар Богдхан төмөр замын чигийн судалгааны ажлыг “Ай Си Ти Интернэшнл” ХХК тэргүүтэй түншлэл гүйцэтгэсэн.

Зөвлөх компани “Богдхан” төмөр замын чигийн 5 хувилбарыг 2017.09.22-ны өдөр ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар 5 дахь чигийн хувилбарыг дэмжиж, координат болон солбицлыг ЗГ-ын хуралдаанаар батлуулах шийдвэр гарсан. Зөвлөх компани чигийн судалгааны эцсийн тайланг 2017.11.14-ний өдөр ЗТХЯ-нд хүлээлгэж өгсөн.

Үлдэгдэл техникийн туслалцааны хүрээнд уг төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах санхүүжилтийг АХБ-ны 2018-2020 оны Монгол улс дахь үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөнд тусгуулах саналыг 2018.05.01-ний 01/1944 тоот албан бичгээр СЯ руу хүргүүлсэн.

Мөн ЗТХЯ-ны ТНБД АХБ-ны төлөөлөлтэй 2018.03.12-ны өдөр уулзаж АХБ-наас үзүүлж буй техникийн туслалцааны төслийг цаашид үргэлжлүүлэн “Богдхан” төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэх саналыг 2018.04.03-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн.

ЗГ-ын 2017 оны 277 дугаар тогтоолоор “Богдхан төмөр зам төслийг “Ар богдын төмөр зам” ХХК-иас Концессын зүйлийн жагсаалтын 53–т нэмэлтээр оруулсан байгааг хүчингүй болгох саналыг Үндэсний хөгжлийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж, ЗГ-ын 2019.06.28-ны өдрийн 260 дугаар тогтоолоор  Концессын зүйлийн жагсаалтаас хасуулсан.

“Богдхан” төмөр замын төслийн хүрээнд хэрэгжиж буй техникийн туслалцааг үргэлжлүүлэн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлэх саналыг ТНБД-ын 2019.02.26-ны өдрийн 03/825 тоот албан бичгээр АХБ-нд хүргүүлсэн.

АХБ-аас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт 5 жил тутам шинэчлэгддэг бөгөөд “ТА-8935 MON: Богдхан төмөр замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Хөшигийн хөндийн холимог тээврийн логистикийн төвийн төсөл”-ийг энэхүү жагсаалтад ахин тусган хэрэгжүүлэх саналыг тус банканд уламжлуулахаар ЗТХ-ийн Дэд сайдын 2019.05.09-ний өдрийн 02/2386 дугаартай албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн.

Санхүүжилт шийдвэрлэгдсэнээр ТЭЗҮ боловсруулж, төмөр замын шугамын чигийг Засгийн газраар батлууна.

3.8. Дамжин өнгөрөх тээврийн нөхцлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах

Хэлэлцээр байгуулах

МУ, БНХАУ, ОХУ-ын ЗГ хоорондын дамжин өнгөрөх автотээврийн тухай хэлэлцээрийн эхний хувилбарыг тохиролцсон,

“Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийн төслийг 2014 онд багтаан эцэслэн боловсруулахаар Оросын талтай тохиролцож, хуралдааны протоколуудад тусгасан

2

100%

2016 он:

- “Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төслийн жагсаалт”-ын 12 дугаарт туссан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай ОХУ, МУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Москва хотноо 2016.12.08-ны өдөр гурван улсын тээврийн сайд нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

- “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай” Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар 8 зүйл бүхий хэлэлцээрийн төслийг боловсруулж, 2016 онд 4 удаа талууд уулзаж, хэлэлцээрийн төслийг солилцсон.

 2016 оны 10 дугаар сард Оросын тал Хэлэлцээрийн төсөлд саналаа ирүүлсэн.

2017 он:

- “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-аар соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Гэвч УИХ-ын Тамгын газраас Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдон Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан баримт бичгийг шинэчлэн ирүүлэх шаардлагатай гэсэн шалтгаанаар буцаасан.

НҮБ-ын АНДЭЗНК-оос “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах гурван улсын тээврийн сайд нарын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулсан. Уг хуралд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд оролцсон. Уулзалтын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурсан талууд хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийн ажлын талаар мэдээлэл харилцан мэдээлэл хийж, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохицуулах нэгж байгуулах саналыг НҮБ-ын АНДЭЗНК-ийн Тээврийн хэлтсийн даргад тавьсан бөгөөд саналыг нааштайгаар хүлээн авсан.

- Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Оросын Холбооны Улсын Москва хотноо хоёр улсын тээврийн салбар хариуцсан яамд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эцэслэн тохиролцсон. Оросын талтай тохиролцсон хэлэлцээрийн төслийг баталгаажуулж, гарын үсэг зурах эрхийг олгох асуудлыг Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжсэн.

2018 он:

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-ын чуулганы 2018.04.12-ны өдрийн хуралдаанаар соёрхон баталсан. ЗТХС-ын 2018. оны 36 дугаар тушаалаар “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдан хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг ЗТХС-аар батлуулан хэрэгжүүлж байна. Ажлын хэсгийг ЗТХ-ийн дэд сайд ахалж байгаа бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хил, гааль, мэргэжлийн хяналт, замын цагдаагийн албаны төлөөлөл орсон.

Хэлэлцээрийг баталгаажуулах Хятадын талын дотоодын үйл ажиллагаа дуусаагүй байгаатай холбогдон гурван талын хамтарсан хороо байгуулах, хуралдуулах ажил хүлээгдэж байна.

- 2018 оны 01 дүгээр сард ОХУ-ын Тээврийн яамнаас Монгол-Оросын Засгийн газар хоорондын “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай хэлэлцээр”-ийн эцэслэн тохиролцсон төсөл дээр Оросын талын нэмэлт саналыг ирүүлсний дагуу өөрчлөлт оруулсан хэлэлцээрийн төслийг ЗГ-ын 2018.02.14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн.

МУ-ын Зам тээврийн хөгжлийн сайд болон ОХУ-ын Тээврийн сайд нар Улаанбаатар хотноо 2018.06.08-ны өдөр Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар:

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаарх гурван улсын ажлын хэсгийн уулзалт 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо, 2018.11.28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо, 2019.06.05-06-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо тус тус зохион байгуулсан. Уулзалтуудаар дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн загвар, тоог урьдчилсан байдлаар тохирч, гурван талын хамтарсан хорооны хурлыг 2019.07.03-ны өдөр БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулахаар тохирсон.

Дээрх хэлэлцээрт заасны дагуу ЗТХС-ын 2018 оны 222 дугаар тушаалаар Хамтарсан хороонд Монголын талаас орж ажиллах албан тушаалтныг томилсон.

Зорилт 3-ын хэрэгжилт

100%

Зорилт 4

Хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх

Гадаад, дотоодын худалдааны тээврийн зардлыг бууруулах, хугацааг багасгах, аймаг болон томоохон сумдын нисэх буудлыг хөгжүүлэх, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлыг барьж дуусгах

 

 

 

4.1. Гуравдагч улсаас БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Монгол Улсад импортлогдож буй бараа, бүтээгдэхүүний тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахад чиглэгдсэн үйл ажиллагааг шат дараалалтайгаар зохион байгуулах

Хориг саадыг арилгах чиглэлээр ажиллах

Хуурай боомтын талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орсон

Тодорхой ахиц гаргах

70%

2016 он: Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын хавсралт Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг ЗГ-ын хуралдаан, УИХ-ын АБГБ-ын Байнгын хорооны хуралдаан, УИХ дахь МАН-ын Бүлгийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэв. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орох хуулийн төслийг УИХ-ын 2016.11.24-ний өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулсан.

2017 он: Монгол Улсад хуурай боомтыг хөгжүүлэх, байгуулах талаар хуурай боомтыг байгуулах үндсэн зарчим, байгуулснаар гарах үр нөлөө, ач холбогдол, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар танилцуулга бэлдсэн. Мөн хуурай боомт байгуулан ажиллахад эрх зүйн орчны зохицуулалтыг хэрхэн хийж байгаа талаар судалгаа, Замын-Үүдийн тээвэр логистикийн төвд хуурай боомт байгуулах боломж зэргийг судалж байна.

Гаалийн тарифын зөвлөлийн хуралдааны 2017 онд хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд дараах саналыг СЯ-нд хүргүүлсэн. Үүнд:

- Монгол Улсад угсарч, үйлдвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн зарим эд анги, сэлбэг, хэрэгслийг импортын татвараас чөлөөлөх тухай асуудлыг танилцуулах;

- Иргэний агаарын хөлөгт ашиглах зорилгоор Цагааннуур боомтоор импортлох агаарын хөлгийн шатахууны гаалийн болон онцгой албан татварыг чөлөөлөх асуудлыг танилцуулах;

- Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулах тухай 1949 оны Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монголын талын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх талаарх саналыг хэлэлцүүлэх.

МУ-ын Ерөнхий сайд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “НЭГ БҮС НЭГ ЗАМ” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр хийгдэх ярианы сэдэвт энэхүү асуудлаар дараах саналуудыг ГХЯ-нд хүргүүлэн ярианы сэдэвт тусгуулсан болно. Үүнд:

- “Монгол-Орос-Хятадын Гаалийн байгууллагууд хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах, мэдээлэл солилцох хэлбэр, хэлэлцээр үйлчлэх хилийн боомтууд, оролцогчид, гаалийн хяналтын үзлэгийг нь харилцан зөвшөөрөх зарим барааны нэр төрлийг тохиролцох;

- Монгол, Хятад, Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг төмөр замын төв коридорын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд төмөр замын тээврийн хөлсөнд харилцан хөнгөлөлт үзүүлэх талаар тохиролцох, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах санал дэвшүүлэх;

- Эрээн боомтоор импортоор хүлээн авдаг бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, Замын-Үүд-Эрээн боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх. Тухайлбал: Эрээн боомтоор шинэ автомашин оруулдаг болгох, автомашин, мод модон эдлэлийн гүний гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрдөг болгох.

Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбоо, Туушин, Монгол транс, Монгол-Экспресс, “МТЗНХ” ТББ, зэрэг тээвэр зуучийн компанийн төлөөлөлтэй Сайдын зөвлөх, БТГ, ТЗДТБХЗГ-ын дарга, холбогдох мэргэжилтэн Хуурай боомтын талаар уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, Хуурай боомтын талаар судалгаа хийх үүрэг бүхий ажлын хэсгийг хамтран байгуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын хэсгийн хүрээнд Хуурай боомтыг хөгжүүлэх, импортлогдож буй бараа, бүтээгдэхүүний тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахад чиглэгдсэн судалгааг хийхээр тохиролцсон.

Тайландын Вант Улсын Бангкок хотноо 2017 оны 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд болсон “Хуурай боомтын ажлын хэсэг”-ийн 2 дугаар уулзалтыг зохион байгуулсан.

Уулзалтын үеэр Монгол Улс дахь хуурай боомтын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хуурай боомтын гүйцэтгэх үүрэг чухал зэргийг онцолж, Монгол Улсад хуурай боомт байгуулахад эрх зүйн зохицуулалтын хувьд НҮБ-ын АНДЭЗК-оос Техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа уламжилсныг Ажлын хэсгийн илтгэлд албан ёсоор тусгасан.

2018 он: Гадаад харилцааны сайд 2018.01.31-ний өдөр Монголын Тээвэр зуучдын нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар Монгол Улсад хуурай боомтын үйл ажиллагааг эхлүүлэх шаардлага, түүний ач холбогдлын талаар санал солилцон, хуурай боомтын үйл ажиллагааг эхлүүлэхэд хөрш орнуудтай гэрээ хэлцэл хийх, хуурай боомтын үйл ажиллагаа явуулж байгаа орнуудын эрх зүйн орчныг судлах асуудал чухал байгааг уулзалтад оролцогчид илэрхийлсэн. Гадаад харилцааны сайд энэхүү ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, хуурай боомтын үйл ажиллагааг эхлүүлэхэд судалгаа хийх, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ГХЯ, ЗТХЯ, Тээвэр зуучийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцуулан байгуулах, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хурлын шийдвэрийн дагуу Монгол Улсад олон улсын чанартай хуурай боомт байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж санал боловсруулах, олон улсын чанартай хуурай боомт байгуулахад гадаад улс, олон улсын байгууллагын дэмжлэг авч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Ерөнхий сайдын захирамжийн төсөлд 2018.02.27-ны 01/822 тоот бичгээр ГХЯ-д санал хүргүүлээд байна.

2014 онд батлагдсан Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017.02.22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо байгуулагдаж, Хорооны үйл ажиллагааны чиглэл болгон ажиллах “Үндэсний хөтөч зураг”-ийн төслийг Гадаад Харилцааны яамнаас боловсруулан ирүүлсэн. Уг төсөлд худалдааг хөнгөвчлөх тарифын болон тарифын бус зохицуулалтын талаарх холбогдох саналуудыг боловсруулж, тусгуулахаар 04/2567 дугаартай албан бичгээр 2018-06-04-ны өдөр ГХЯ-нд хүргүүлсэн.

Ерөнхий сайдын 2018.05.23-ны өдрийн № 104 дугаар захирамжаар Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж санал боловсруулах, гадаад улс, олон улсын байгууллагын дэмжлэг авч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах үүрэг бүхий Гадаад хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний дэд дарга-Зам, тээврийн хөгжлийн сайд, гишүүн-Бодлого, төлөлвлөлтийн газрын дарга, нарийн бичгийн дарга-Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн нар тус тус орсон болно. Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд зам, тээврийн саналыг боловсруулж ГХЯ-д хүргүүлсэн. Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зорилго бүхий “НҮБ-ын худалдаа, тээврийн байршлын код” (UN/LOCODE National Focal Point)-ын асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам Монгол Улсыг төлөөлж ажиллах санал боловсруулж ГХЯ хүргүүлсэн.

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төвийн үйл ажиллагааг хуурай боомтын статустай болгох асуудлыг хэлэлцүүлэх саналыг 2018.11.20-ны өдрийн 02/5582 тоот албан бичгээр Хилийн боомтын үндэсний зөвлөлд хүргүүлээд байна.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар: Олон улсын хуурай боомтын асуудал хариуцсан ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Ажлын хэсгийн дарга Гадаад хэргийн сайд 2019 оны 4 дүгээр сард баталсан.

Төлөвлөгөөнд тусгагдсан зам, тээврийн яамны хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт:

- БНКазУ-ын Астана хотноо 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 7 дугаар хуралдааны Протоколд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд БНКУ-д айлчлал хийх үеийн уулзалтын сэдэвт  Монгол Улсын хил орчмын эдийн засгийн чөлөөт бүсэд хуурай боомтын статус бүхий тээвэр логистикийн төв байгуулах асуудлаар БНКазУ-ын туршлагыг судлах, энэ чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн саналыг ГХЯ-нд хүргүүлсэн;

 - Монгол Улсын Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДНЭЗК)-ын ээлжит 75 дугаар чуулганд оролцох үеийн ажлын удирдамжийн төсөлд Монголд хуурай боомт байгуулахад хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад техникийн туслалцаа хүсэх, Далайн боомтоос далайд гарцгүй орны хуурай боомт хүртэлх замналд тээврийн зардал, гаалийн хяналт, хил нэвтрэлт зэрэг үйл ажиллагаанд тусгай хөнгөлөлт үзүүлэх хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх талаар АНДЭЗНК-ын Хуурай боомтын ажлын хэсэгт санал дэвшүүлэхээр тусгах саналыг албан бичгээр ГХЯ-нд хүргүүлсэн;

-“Дэлхийн логистикийн өдөр”-ийг тохиолдуулан “Монголын Мэргэшсэн Зөвлөх Инженерүүдийн Холбоо” ТББ (ММЗИХолбоо), “GS1 Монгол” нийгэмлэг болон “Авто Тээврийн Үндэсний Төв” хамтран “Логистикийн 7 хоног” арга хэмжээг “Хуурай боомтын хөгжил ба шийдэл” гэсэн сэдвийн дор 2019 оны 5 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд “Хуурай боомтын хөгжил ба шийдэл” форум, хэлэлцүүлэг, илтгэлийн уралдаан, сургалт, танилцах аялал гэсэн чиглэлээр холбогдох яам, агентлаг, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл хамрагдсан;

-Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сард болох Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын гуравдугаар хуралдааны хэлэлцэх асуудалд Монгол Улсад импортлогдож буй бараанд тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор Хятадын талаас Монголын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ногдуулж буй татвар хураамжийг (орон нутгийн засаг захиргааны ногдуулж байгаа хураамж) цуцлах, багасгах асуудлыг шийдвэрлүүлэх санал өгсөн.

4.2. Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан байгуулах

Барилгын ажлын явц, хувиар

Хөөрч буух шороон зурвастай

100.0

100%

2016 он: “Заабар” ХХК нь Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын хөөрч, буух хайрган болон хатуу хучилттай зурвас, явгалах зам, агаарын хөлгийн зогсоол, үерийн далан барих ИНЕГ.ТББ/БУ-55-07 гэрээт ажлын 2900x30м хатуу хучилттай зурвас, 2300x35м хайрган хучилттай зурвас, 635x15м хайрган болон хатуу хучилттай явгалах замууд, 120м*85м бетонон перрон талбай, 3620у/м үерийн усны хамгаалалтын далан шуудуу барих ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн. Зам, тээврийн хөгжлийн төв 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр техник ашиглалтын түвшин тогтоох ажлыг гүйцэтгэсэн. “Аварга зам” ХХК-аас ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зохиогчийн хяналтын дүгнэлтийн дагуу Техникийн хяналтын багийн өргөтгөсөн хуралдааныг хийж, Улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ИНЕГ-ын даргын А/790 дүгээр тушаалаар техникийн комиссыг томилсон. Улсын комисс 2016 оны 12 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд ажиллаж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/23/2016 дугаар Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар улсын ашиглалтад хүлээж авсан. 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс орон нутгийн нислэгт  ашиглаж эхэлсэн.

4.3. Завхан аймгийн “Доной” нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан байгуулах

Барилгын ажлын явц, хувиар

Хөөрч буух шороон зурвастай

100.0

100%

2016 он: Санхүүжилт батлагдаагүй тул 2016 онд ажил гүйцэтгээгүй.

2017 он: ИНЕГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар Завхан аймаг дахь Доной нисэх буудалд хийгдэж буй хөөрч буух хучилттай зурвасын ажлыг гүйцэтгэгч “Хурдны зам” ХХК-ийн ИНЕГ.ТББ/БУ-56-07 дугаар бүхий гэрээт ажлын гүйцэтгэлийг дахин хянаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилсон. Гүйцэтгэгчээс нэхэмжилсэн хөөрч буух хучилттай зурвасын ажлыг дуусгахад шаардагдах нэмэлт ажлын төсвийг Зам, тээврийн хөгжлийн төв хянаж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1/310 албан бичгээр ирүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 137 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-д тус нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвасыг үргэлжлүүлэн барихад 2 тэрбум төгрөг тусгагдсан. Гүйцэтгэгч “Хурдны зам” ХХК-тай байгуулсан ИНЕГ/ТББ/БУ-56-07 тоот гэрээнд 2017 оны 07 дугаар сарын 05-нд нэмэлт, өөрчлөлт оруулж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан.

2018 он: Гүйцэтгэгч нь “Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас байгуулах” ажлыг 2018.06.11-ний өдөр эхэлсэн.  Барилгын ажил 70%-тай.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар: Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас барилгын ажил дууссан. ТНБД-ын 2019.08.01-ний өдрийн 247 дугаар тушаалаар Завхан-Доной нисэх буудлын хөөрөх, буух хатуу хучилттай зурваст улсын комисс ажиллаж ашиглалтад авсан. Комиссын дүгнэлт албажих шатанд байна.

4.4. Хэнтий аймгийн нисэх буудлыг өргөтгөн шинэчилж, 3С ангилалын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай болгох

Барилгын ажлын явц, хувиар

Шинээр эхлэх

100.0

40%

2016 он: -

2017 он: Кувейтын хөгжлийн сангаас буцалтгүй тусламжаар баригдах хатуу хучилттай зурвас болон терминалын барилгын зураг төслийн тендерийг Хэнтий аймгийн ЗДТГ-аас зарлаж, ”Ростов” компани шалгарч, ТЭЗҮ, зураг төслийг 2017 оны 02 дугаар сард боловсруулж дууссан бөгөөд англи хэл рүү хөрвүүлсэн.

Аэродромын зураг төсвийг 2017 оны 01 дүгээр сарын 31, барилгын зураг төсвийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр улсын экспертизээр батлуулж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбад 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн. Баримт бичгийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Кувейтын талд хүргүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагчийн хариу шийдвэрийг хүлээж байна.

Кувейтын тал аль эх үүсвэрээс санхүүжүүлэхээ шийдвэрлэсэн бөгөөд албажуулсан мэдээгээ ирүүлж байгаа тухайгаа албан бусаар мэдэгдсэн.  Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах талаар Сангийн яам, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ИНЕГ-тай хамтран ажилласан.

2018 он:

Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлын хөөрч, буух шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламжийн талаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн төлөөлөгчид, Иргэний нисэхийн ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулсан. Тус хурлаар “Өндөрхаан” нисэх буудлыг хөгжүүлэх төслийг 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ ам.долларт багтаан хийж гүйцэтгэхээр тогтсон. “Өндөрхаан нисэх буудал”-ын хөөрч, буух зурвас, явгалах зам, зорчигч үйлчилгээний болон бусад инженерингийн барилга байгууламж, аэродромын хашаа хамгаалалтын ажлыг 3.5 сая ам долларт багтаасан төсвийг 2018.05.09-ны 03/2106 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн.

Ерөнхий сайдын 2018.07.04-ний өдрийн 131 дугаар захирамжаар “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Кувейт Улсаас Монгол Улсад буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын 2007.04.24-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшигт олгосон. Төслийг хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хэлэлцээрт 2018.07.18-ны өдөр гарын үсэг зурсан.

Сангийн сайд, ЗТХ-ийн сайдын хамтарсан 2018.10.24-ний өдрийн 249/233 дугаар тушаалаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц орон тоог батлуулсан.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар:

ЗТХСайдын 2019.01.11-ний өдрийн 13 дугаар тушаалаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. ТХН-ийн ажилтнуудын сонгон шалгаруулалтыг явуулж, Төслийн зохицуулагч, Аэродромын инженер, Санхүүгийн ажилтнуудыг холбогдох гэрээг байгуулан ажиллуулж байна. ТХН-ийн ажлын даалгаврыг холбогдох журамд нийцүүлэн боловсруулсан. Төслийн удирдах хороог ЗТХСайдын 2019.06.05-ны өдрийн 177 дугаар тушаалаар байгуулсан. Төрийн нарийн бичгийн даргын 2019.05.02-ны өдрийн 151 дүгээр тушаалаар "Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл"-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан.

Өндөрхаан нисэх буудлын барилгын ажлын худалдан авалтын тендэрийн баримт бичгийн боловсруулалтыг хийж дууссан. Төслийн удирдах хорооноос тендэрийн баримт бичгийн зөвшөөрлийг хүлээж байна.

Тендерийг 2019.08.05-ны өдөр зарласан. 2019.09.05-ны өдөр нээнэ.

4.5. “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэх

Хөтөлбөр батлагдаж, хэрэгжиж эхлэх

Судалгааны шатанд

1

100%

2016 он: Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, эдийн засгийн урьдчилсан төсөөлөл, тооцооллыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр яамдаас санал авсан.

“Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Иргэний нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулсны дараа хөтөлбөрийг батлуулах тухай санал ирүүлсэн. Сангийн яамнаас Хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө, зардал шаардлагатай ажлуудын санхүүжилтийн тооцоолол, судалгааг ирүүлэх, төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар дүгнэлтэд үндэслэх тухай санал ирүүлсэн. Бусад яамд дэмжсэн санал ирүүлсэн.

Сангийн яамнаас ирүүлсэн саналын дагуу Хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө, зардал шаардлагатай ажлуудын санхүүжилтийн тооцоолол, судалгааг хийж ирүүлэх тухай 2016.08.30-ны өдрийн 09/404, хөтөлбөрийн төсөлд нэмэлт санал авах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тооцоо судалгааг нарийвчлан гаргаж ирүүлэх тухай 2016.11.18-ны өдрийн 09/1724 тоот албан бичгүүдийг ИНЕГ-т хүргүүлсэн.

2017 он: Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн судалгаа, тооцоог хийж, төслийг боловсруулан яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4165 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлсэн боловч Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн дахин боловсруулж, нөхцөл байдлын дүн шинжилгээний хамт ирүүлэх нь зүйтэй гэж үзэж буцаасан.

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн дахин боловсруулж, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, ЗТХ-ийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4165 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлсэн бөгөөд Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдсантай холбогдуулан дахин буцаагдсан.

Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗТХ-ийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/5363 тоот албан бичгээр ЗГХЭГ-т дахин хүргүүлээд байна.

2018 он: “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл авахаар Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Сангийн сайдын зөвшөөрлийн дагуу “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ЗГХЭГ-т /2018.04.13.-ны 01/1642 тоот албан бичгээр/ хүргүүлсэн. Засгийн газрын 2018.05.02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, ЗГ-ын 2018 оны 120 дугаар тогтоолоор баталсан.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар: “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өмнө нь ашиглагдаж байсан Ан-2 агаарын хөлгийг шинэчилж ТВС-2МС загварын агаарын хөлгийг “МИАТ” ТӨХК-ийн онгоц засварын газарт угсарч улмаар алсын сумд хооронд, онцгой байдал, ХАА, эрүүл мэнд болон аялал жуучлал зэрэг олон салбарт ашиглах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. ЗТХС-ын 2019.04.12-ны өдрийн 144 дүгээр тушаалаар ОХУ-ын Новосибирск хотын Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн СибНИА-д зохион бүтээсэн ТВС-2МС агаарын хөлгийг “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт угсрах, үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг судалж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг тус яамны СНХ-ийн дарга Ж.Сэрээтэрээр ахлуулан байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019.05.09-ний өдөр баталсан. Төлөвлөгөөний хэрэгжилт:

-Зам, тээврийн хөгжлийн сайд АНУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдыг 2019 оны 6 дугаар сард хүлээн авч уулзах үеийн ярианы сэдэвт “Ерөнхиий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр орны ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх санал дэвшүүлсэн;

-Монгол Улсад ашиглаж байсан Ан-2 агаарын хөлгийг ТВС-2МС загвар болгоход “МИАТ” ТӨХК-ийн  Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт их засвар хийсэн болон шинэ далавч суурьлуулсан агаарын хөлөгт зориулан АНУ-ын Хонейвелл компанийн хөдөлгүүр, Харцелл компанийн сэнс болон бусад эд анги худалдан авах хөрөнгийг Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын 2019.05.23-ны өдрийн 158/114 дугаар тушаалаар ИНЕГ-ын харьяа үйлдвэрлэлийн албадын 2019 оны орлого, зарлагын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалаар 1,388,722.0 мянган төгрөгийг шийдвэрлэсэн;

-ИНЕГ, ОХУ-ын Холбооны агаарын тээврийн агентлаг “Росавиациа” хооронд “Салбар хоорондын нислэгт тэнцэх чадварын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг 2019 оны 5 дугаар сард байгуулсан;

-ОХУ-ын Холбооны агаарын тээврийн агентлаг “Росавиация”-ын ФАП-285 дүрмийн дагуу “МИАТ” ТӨХК-д их засвар, техникийн үйлчилгээ гүйцэтгэх гэрчилгээ олгох ажлыг хүрээнд “МИАТ” компанийн зүгээс “Росавиация”-ын журмын дагуу материал хүргүүлсэн, “Росавиаций”-ийн шинжээчид 2019 оны 9 дүгээр сард “МИАТ”  ТӨХК-д ирж дүгнэлт гаргахаар болсон;

- ЗТХЯ, МИАТ ХК-ийн төлөөлөл ОХУ-ын Иргэний агаарын тээврийн ассоциаци, Новосибирск хотын “СибНИА” хүрээлэн, "Русавиапром" компани төлөөлөл нартай 2019.07.19-20-ны өдрүүдэд Монгол Улсад ТВС-2МС агаарын хөлгийг хамтран угсрах тухай яриа хэлэлцээ хийсэн;

-“МИАТ”  ТӨХК өөрийн мэргэжилтнүүдийг ОХУ-ын Новосибирск хотын нисэхийн сургалтын төвд ТВС-2МС агаарын хөлгийн нисгэгч, инженер, техникийн засвар үйлчилгээний чиглэлээр сургалтад хамруулж байна;

-Монгол Улсад онгоц угсрах, үйлдвэрлэх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг Иргэний нисэхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний агаарын хөлгийг Монгол Улсад бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх ажлыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэй гүйцэтгэнэ“ гэж тусгасан байсныг 2011 онд хүчингүй болгосон.

Дээрх заалт Иргэний нисэхийн 21 дүгээр дүрмээр зохицуулж байна. “Иргэний нисэхийн тухай” хуулийн төсөлд дээрх заалтыг тусгаж хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх саналыг хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт өгсөн;

Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр ТВС-2МС агаарын хөлгийн үзүүлэх нислэг гүйцэтгэхээр ажиллаж байна.

4.6. Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлыг барьж дуусгах

Барилгын ажлын явц, хувиар

“Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын ажлын гэрээ”-ний хүрээнд баригдсан барилгын ажил 27%,

Захиргааны барилга, Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга болон Аэродромын засвар үйлчилгээний ажил эхлээгүй байсан    

100.0

70%

2016 он:  Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008.05.01-ны өдөр 28,8 тэрбум иенийн үнийн дүнтэй   MON-P8 “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн үндсэн гэрээ”,  2015.04.16-ны өдөр 36,8 тэрбум иенийн үнийн дүнтэй  MON-P12 “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулсан.

- 2015 онд  Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын ажлын гэрээний хүрээнд баригдсан барилгын ажил 68.3%,

- 2016 онд Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын ажлын гэрээний хүрээнд баригдсан барилгын ажил 99.95%-тай,

- “Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын ажлын гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт №1-ийн хүрээнд баригдсан нэмэлт барилга, байгууламжуудын ажил эхлээгүй байсан.

Захиргааны барилга, Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга болон Аэродромын засвар үйлчилгээний барилгын ажил 55%-тай,

- Үерийн хамгаалалтын далангийн барилгын ажил 98%-тай хэрэгжсэн.

2017 он: -

- ЗТХЯ-наас гүйцэтгэгчийн гэрээг дүгнэсний үндсэн дээр гэрээг сунгахаар шийдвэрлэж 2017.12.28-ны өдөр 326 дугаартай нэмэлт гэрээг байгуулж хугацааг 2018.08.31-ний өдрийг хүртэл сунгасан.

2017 онд “Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын ажлын гэрээ”-ний хүрээнд баригдсан барилга, байгууламжуудад Улсын комисс ажиллуулж  ашиглалтад хүлээн авсан. 100%

“Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын ажлын гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт №1-ийн хүрээнд баригдсан нэмэлт барилгын ажил 98.03%-тай,

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 351 дүгээр тушаалаар Монгол Улсын төсвийн санхүүжилтээр баригдаж буй дээрх 3 барилгын гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж гэрээг дүгнэх 2 удаагийн уулзалтаар барилга угсралтын ажил гүйцэтгэж дуусгах хугацааг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээг сунгах шийдвэр гаргасан.

-Захиргааны барилгын ажил – 82.9%

-Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилгын ажил –62.4%

-Нисэх буудлын аэродромын засвар үйлчилгээний барилгын ажил – 72.3%. Нийт барилгын ажил 72.5%-тай.

2018 он:

- 2018 онд “Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих барилгын ажлын гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт №1-ийн хүрээнд ЗТХСайдын 2016,11,19-ны өдрийн 123 тоот Улсын комисс томилох тухай  тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баригдсан нэмэлт барилга, байгууламжуудад улсын комисс ажиллаж 2018,09,03-ны өдрийн 07/02/18 тоот актаар ашиглалтад хүлээн авсан.

- Захиргааны барилгад улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан. 2018,12,06-ны өдрийн ХОХБТХ 65/18 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлтээр  ашиглатад оруулсан.

-Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилгын ажил – 74.71%

-Аэродромын үйлчилгээний барилгын ажил – 74.67%

- Агаарын хөлгийн засвар үйлчилгээний /Ангар/ барилгын ажил 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс суурийн газар шорооны ажлаар эхэлсэн. Газар шорооны ажил-40%-тай. Нийт барилгын ажил 82%-тай.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар:

- Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилгын нийт ажлын гүйцэтгэл 94.7%-тай байна.

- Аэродромын засвар үйлчилгээний барилга  91.3 %-тай байна

- Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэл 29.86%-тай байна.

 

Засгийн газрын “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцын шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээг Монгол, Японы хамтарсан хуулийн этгээдтэй байгуулах зөвшөөрөл Үндэсний хөгжлийн газарт олгосон.

Засгийн газрын “Монгол-Японы хамтарсан компани байгуулах тухай” 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор байгуулсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” хязгаарлагдмал хариуцлагатай компани, Үндэсний хөгжлийн газар хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцын шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үзэглэсэн.

Концессын гэрээ нь Монгол, Японы хамтарсан хуулийн этгээдийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулах, ажилтан шилжүүлэх талаарх үйлчилгээний гэрээ байгуулах, “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эхлүүлэх нэгдсэн төлөвлөгөө”-г Зам, тээврийн хөгжлийн яам батлах, хамтарсан хуулийн этгээдийн дансанд Монголын талын эхлэлтийн хөрөнгө оруулалтыг шилжүүлэх гэсэн 4 нөхцөлийг 1 сарын дотор биелүүлснээр хүчин төгөлдөр болох юм.

Концессын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дараа Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцын шинэ буудлын үйл ажиллагааг эхлүүлнэ.

Зорилт 4-ын хэрэгжилт

80%

Нийт

86.7%

                               

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030-ЫН ХЭРЭГЖИЛТ

/УУХҮЯ, ЭХЯ-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар/

2019 оны 08 дугаар сарын 26

2.1. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлнэ. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, түүний дотор хөнгөн, хүнс, барилгын материал, зэс боловсруулах, нүррс, нефть-хими, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг түрүүлж хөгжүүлнэ.

2.1.4 Эрдэс баялгийн салбар

I үе шатны зорилт

Арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

Суурь үзүүлэлт

2014 оны түвшин

Зорилтот түвшин

/2020 он/

Хэрэгжилтийн хувь

Зорилт 2.

Ил тод, хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг төлөвшүүлж, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэнгдүүлнэ.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлж, говийн бүсийн томоохон хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах

2.1. Тээврийн сүлжээг хөгжүүлэх

Ашиглалтанд орох уул уурхайн хатуу хучилттай авто замын урт, км

749.53 км

-

70%

2016 он: 2015 онд 48.5 км, 2016 онд 104 км уул уурхайд ашиглах хатуу хучилттай авто зам ашиглалтад авсан.

2017 он: 52 км хатуу хучилттай авто зам ашиглалтад авсан.

2018 он: Дорнод аймгийн Матад сумын Тосон-Уул-Баянхошуу боомтын 210,7 км хатуу хучилттай авто замын 54.7 км авто замыг барьж  дуусган, ашиглалтад оруулсан.

 

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн авто зам хүртэлх 8.2 км тусгай зориулалтын хүнд даацын авто замыг ашиглалтад оруулсан.

Зорилтын хэрэгжилт

70%

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

 МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030-ЫН ХЭРЭГЖИЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх