Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.Б.ЖАМСУЕВТАЙ УУЛЗАВ

2019/11/20
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.Б.ЖАМСУЕВТАЙ УУЛЗАВ

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Б.Энх-Амгалан сайд УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын хувиар, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Б.Б.Жамсуев болон Холбооны зөвлөлийн зарим гишүүдтэй уулзав.

Уулзалтын эхэнд талууд сүүлийн жилүүдэд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа эргэн сэргэж, идэвхжиж байгааг цохон тэмдэглээд, 2015 оноос хойш завсарлаад байсан Монгол-Оросын парламентын бүлгийн ээлжит хуралдааныг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтлоо. Мөн хоёр талын парламент хоорондын болон нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаас цогц арга хэмжээг авч ажиллахаар тохиролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хоёр улсын хил орчмын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эрчимтэй хөгжиж буйг онцлоод “Монгол, Оросын хамтын ажиллагаа” эдийн засгийн чуулга уулзалт 2015-2018 онуудад жил дараалан зохиогдож, өнгөрсөн жил хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор амжилттай болж өнгөрснийг тэмдэглэлээ. «Монгол-Оросын хамтын ажиллагаа» эдийн засгийн чуулга уулзалтыг 2015 оноос 2018 он хүртэл Монголын талаас УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ахалж, Оросын талаас 2015, 2016, 2017 онуудад ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын Хорооны Нэгдүгээр орлогч дарга ноён С.В.Калашников, 2018 онд ОХУ-ын Үйлдвэр, худалдааны сайд ноён Д.В.Мантуров нар ахалж оролцсон билээ.

Энэхүү өндөр ач холбогдол бүхий хамтын ажиллагааны эхлэлийг тавихад Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүд идэвх санаачилга гарган, бодлогын түвшинд дэмжсэний үндсэн дээр «Монгол-Оросын хамтын ажиллагаа» эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Новосибирск хотноо 2015, 2016 онд амжилттай зохион байгуулагдсан. Мөн үеэр УИХ-ын гишүүд Новосибирск мужийн хурлын төлөөлөгчидтэй хийсэн ажил хэргийн уулзалт нь хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан бөгөөд үүнд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын Хорооны Нэгдүгээр орлогч дарга ноён С.В.Калашников ихээхэн хүчин чармайлт гаргасныг Б.Энх-Амгалан сайд онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд өнө эртний түүхтэй хоёр орны найрсаг харилцаа эдийн засгийн шинэ агуулгаар өргөжиж, соёл урлаг, оюутан солилцоо, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон түлхэц болсныг дурдав. Түүнчлэн энэхүү чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын ҮДБЭЧ, Улаанбаатар чуулга, Хүүхдийн ордны Улаан бүч чуулга зэрэг урлаг соёлынхон тус улсад очиж урлагийн тоглолтоо толилуулсан бол, манай улсад ОХУ-ын алдарт Сибирский узор, Дружина, Игорь Моисеевын болон А.В.Александровын нэрэмжит чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглолтоо үзүүлсэн нь соёлын харилцааны нэгэн шинэ хуудас болсныг онцоллоо.

Ноён Б.Б.Жамсуев “Алтаргана” наадамд Монголчууд жил бүр өндөр ач холбогдол өгч оролцдогийг дурдаад, 2020 онд ОХУ-ын Буриад Улсын Забайкальск тойрогт болох наадамд Монголын төлөөлөгчдийг өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцохыг албан ёсоор урив.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа өргөжин хөгжихийн хэрээр бүхий л салбарын хамтын ажиллагаанд хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч буйг онцлоод, энэ чиглэлд анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцлоо.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.Б.ЖАМСУЕВТАЙ УУЛЗАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх