Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2019/08/12
МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан авто замын сүлжээг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, олон улсын түвшинд хүрсэн авто замын сүлжээ бий болгох эхлэлийг тавьж буй өнөө үеийн авто замчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 
Одоогоос 90 жилийн тэртээ авто зам, гүүрийн асуудал эрхэлсэн байгууллага үүсэн бий болсноос хойш эдүгээ манай улсын хот суурин газрууд болон аялал жуулчлалын бүс нутгийг холбосон авто замын сүлжээтэй, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчин бүхий улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон салбар болон хөгжиж чадсан нь эрхэм хүндэт авто замчид та бүгдийн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.
Энэ онд авто замын салбарт тохиож буй бас нэгэн чухал үйл явдал болох Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 километр, хоёр урсгал бүхий зургаан эгнээтэй олон улсын стандартыг хангасан, Монгол Улсын анхны хурдны авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэн, ашиглалтад оруулсныг онцлон дурдахад таатай байна. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 километр авто замыг хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ авто зам болгон өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүллээ. Цаашлаад авто замын салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд Төрөөс авто замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж дуусган, Засгийн газраар батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
Хөгжлийг түгээгч алтан шар замын бүтээн байгуулалтад өөрийн чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж буй Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжилж, хөгжин цэцэглэсээр байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД
Б.ЭНХ-АМГАЛАН

Сэтгэгдэл бичих:

Нэмэх