Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

2019/05/18

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

 

       УЛААНБААТАР ХОТ                                                           2019 ОН

 

 

 

АГУУЛГА

 

 

НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

 

1.1.    Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар ............................... 3

1.2    Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар .................................

1.3.   Санхүү, хөрөнгө оруулалтын талаар ............................................................ 4

 

    1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар ........................................................ 5
    2.  
    3. Хяналт шалгалтын талаар ............................................................................ 5
    4.  

ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

 

2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар........................... 7

 

2.2. Хууль, шүүхийн байгууллагад төлөөлөн оролцсон ажлын талаар .................8

 

2.3. Стандарт, нормативийн талаар .......................................................................  8

 

ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН 

БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ: ......................................................... 9

             

ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ

ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: ............................................................................ 9

           

            4.1. Авто замын талаар .......................................................................................... 10

 

            4.2. Авто тээврийн талаар ...................................................................................... 11

 

            4.3. Төмөр замын талаар ........................................................................................ 11

 

            4.4. Агаарын тээврийн талаар ................................................................................ 13

           

ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР: ...................... 14

 ЗУРГАА. УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР: ........ 15

 

 ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ 2019 ОНЫ

4 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЛААРХ ТОВЧ ТАЙЛАН

 

2019 оны 05 дугаар сарын 01                                               Улаанбаатар хот

 

 Зам, тээврийн хөгжлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, яамны үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээний бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

 НЭГ. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

 

            1.1. Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар:

 

            Зам, тээврийн хөгжлийн яамны албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу хөтлөн явуулж, яаманд ирсэн хариутай бичигт бүртгэл хяналтын карт хөтөлж, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хариу өгөх хугацаа хэтэрсэн бичгийн мэдээг 7 хоног тутам гаргаж  удирдлагуудад танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тус яаманд 2019 оны 04 дүгээр сард нийт  1107 бичиг ирснээс  хариутай 531 бичиг, хариугүй 576 бичиг, шийдвэрлэсэн 281 нийт 13502 хуудас бичгийг сканердаж бүртгэл мэдээллийн санд оруулсан.       

Ирсэн бичгийг удирдлагын цохолтоор Бодлого, төлөвлөлтийн газарт-216, Төрийн захиргааны удирдлагын газарт-236, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-199, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-111, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт-126, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст-112, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт-78 бичиг шилжүүлсэн байна.

Яамнаас гадагш 650 албан бичиг явуулж 4504 хуудас сканердаж able программд оруулсан. Явуулсан бичгийг газар тус бүрээр ангилбал: Бодлого төлөвлөлтийн газар-124, Төрийн захиргааны удирдлагын газар-163, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-144, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-48, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар-76, Хяналт -шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар-41, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс-52, бусад-2 албан бичиг тус тус явуулсан байна.

1.2. Өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар:

            Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цаг тухайд нь цахим болон дэвтрээр бүртгэн карталж удирдлагад танилцуулан холбогдох газар, хэлтэс, мэргэжилтэнд хувиарлан шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар яамны хэмжээнд иргэдээс нийт 38 өргөдөл ирснээс шийдвэрлэсэн 29, хяналтад 9 өргөдөл байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 76.3%-тай байна.

Хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй. Сар бүрийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайланг Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд байршуулж байна.

            Иргэд болон албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авах “Санал хүсэлт”-ийн хайрцгийг 1 давхарт байрлуулан санал хүсэлтийг бүртгэх, хүлээн авах албан тушаалтныг томилон тогтмол ажиллуулж байна.

1.3. Санхүү, хөрөнгө оруулалтын талаар:

Батлагдсан төсвийн зарцуулалтын эрхийн баталгааг үндэслэн 2019 оны 04 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын нийт 118 ширхэг 1,8 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээг “Төрийн сангийн төлбөр тооцооны систем”-д бүртгэн анхан шатны баримттай тулган шалгаж, төсвийн тухай хууль болон холбогдох журам дүрмийн дагуу төлбөр тооцоог хурдан шуурхай, үнэн зөв хийж гүйцэтгэн, хянан баталгаажуулж ажилласан.

Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын байгууллагуудын 2019 оны 03 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч төсвийн хэлбэлзэлтэй тулган шалгаж, нэгтгэн  2019 оны 04 сарын 08-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын төсвийн байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн Төсвийн гүйцэтгэлийн зарлагын нэгтгэлийг гарган Сангийн яамны мэргэжилтэнд хүргүүлсэн.

Засгийн газрын шилэн дансны хуудсанд яамны болон төсвийн ерөнхийлөн захирагчийн Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ, Хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ,болон Сайдын багцын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд тайлагнасан.

Албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажлын байрны бичиг хэргийн материалыг сар бүр захиалгын хуудсын дагуу захиалан тарааж байна.   2019 оны 04 дүгээр сарын 26-ны байдлаар бичиг хэргийн зардал 11,076,147 төгрөг, бага үнэтэй, түргэн элэгдэх бараа материалын зардалд 4,348,967 төгрөг, шуудан, холбоо, интернетийн төлбөрт 3,789,281.36 төгрөгийн зардлууд зарцуулагдаад байна. Мөн бусад техник хэрэгслээр цаг тухай бүр ханган ажиллаж байгаа болно.

Нийт 12 ТӨХК-нд 388,833,927 төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн “Авто замын машин механизм” ХХК-тай 1,400,000,000 төгрөгийн авто замын эвдрэлийг засварлах 112 дугаартай нэмэлт гэрээ байгуулж урьдчилгаа 30 хувь 420,000,000 сая төгрөгийн санхүүжилтийн хүсэлтийг Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлээд байна.

2019 оны 4 дүгээр сарын 26-ны байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 18 төсөл, арга хэмжээний  санхүүжилтийг Сангийн яамнаас эрх нээсний дагуу 11,034.8 сая төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд олгосон.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 288 дугаар тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын төлөвлөгөөний дагуу засвар, арчлалт хариуцагч төрийн өмчит болон хувийн хэвшлийн 28 компанитай байгуулсан гэрээг үндэслэн энэхүү компаниудад 6,194.9 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгосон. Засвар арчлалт хариуцагч 26 компанийн хийж гүйцэтгэсэн ажлын 1,277.7 сая төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамнаас эрх нээсний дагуу гүйцэтгэгчид олгосон. “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК-тай байгуулсан “Улсын чанартай авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил” гүйцэтгэх гэрээг үндэслэн тус компаниудад 750.0 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгоод байна.

Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу 11 төсөл, арга хэмжээ, барилгын ажлын 625.3 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг чөлөөлж,  гүйцэтгэгчийн дансанд олгосон.

Төлбөр авах цэг/замын сан/-ийн 1-4 дүгээр сарын үйл ажиллагааны санхүүжилтийн хүсэлтийг хянаж, санхүүжилтийг олгосон.

Зам, тээврийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалтын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж, Сайдын багцын нэгтгэсэн тайланд нэгтгүүлсэн. Тус тайланг Үндэсний аудитын газраар  хянуулж, зөрчилгүй дүгнэлт авсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 193 тоот тогтоолын дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалтын санхүүгийн тайлангийн эргэлтийн бус хөрөнгө болох зам, гүүрийн байгууламжийн дахин үнэлгээг санхүүгийн тайлагналын зориулалтаар, Сангийн сайдын 2018 оны 207 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн. Дахин үнэлгээний үр дүнг хөндлөнгийн хараат бус үнэлгээчнээр хянуулан яамны хөрөнгө оруулалтын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгасан. Үнэлгээний тайланг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан зааврын дагуу бэлтгэж Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/734 тоот албан бичгээр тус газарт хүргүүлсэн. 

Шилэн дансны тухай хуулийн хүрээнд 2019 оны 1-4 дүгээр сарын  Сайдын багцын хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн мэдээ”, “Яамны хөрөнгө оруулалтын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний мэдээ”, “Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний мэдээ” гарган www.shilendans.gov.mn сайтад мэдээлсэн.

2020 оны төсвийн төсөл, 2021-2022 оны дунд хугацааны төсвийн төслийг харьяа газруудаас авч нэгтгэн Сангийн яаманд хүргүүлэв.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжих 115 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс аймаг, орон нутагт эрх шилжсэн 74 төсөл, арга хэмжээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хэрэгжүүлэх 19 төсөл, арга хэмжээ, Зам, тээврийн хөгжлийн яаманд худалдан авах ажиллагааг зохион байгуулах 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зам, тээврийн хөгжлийн яаманд хэрэгжих нийт төсөл, арга хэмжээний Үнэлгээний хороог байгуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас нийт 80 төсөл, арга хэмжээний  гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарласан. Мөн 8 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажиллаж байна.         

1.4. Хяналт-шинжилтгээ үнэлгээний талаар:

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”, “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж хуралдаанаас гарсан 8, 9 дүгээр тэмдэглэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2019 оны 03 дугаар сарын 29-ний 01/1447, 01/1448 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Хяналт-шинжилгээ үнэлгээний тайлан, Сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг Иргэний нисэхийн ерөнхий газарт 2019 оны 04 дүгээр сарын 09-ний 10/1684, 10/1685 тоот албан бичгээр хүргүүлж, хэрэгжүүлэн ажиллахыг даалгав.

1.5. Хяналт шалгалтын талаар:

Олон улс, улсын чанартай авто замын бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 38-007-070/14 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай хамтран А0101 дугаартай Улаанбаатар-Чойр, А0102 дугаартай Чойр-Сайншанд, А0103 дугаартай Сайншанд-Замын-Үүд-Улсын хил чиглэлүүдэд авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ даацад зөөврийн пүү ашиглан шалгалт хийж нийт 14 тээврийн хэрэгслийг хамруулж, жин даац хэтэрсэн 8 тээврийн хэрэгслийн /тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх/ баримт бичгийг түр хурааж, “Зөрчлийн тухай” хуулийн 14.5-20 дахь заалтаар 600.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, цаашид арга хэмжээний санал боловсруулсан ба тайланг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даацтай тээврийн хэрэгслийг олон улс, улсын чанартай авто замаар зорчуулахгүй байх тал дээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/1797 тоот албан бичгээр МХЕГ, Тээврийн цагдаагийн алба, “ЗТХТ” ТӨҮГ, “АТҮТ” ТӨҮГ, “УБТЗ” ХНН-т тус тус хүргүүлэв.

Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дүгээр сарын 27-ны өдөр баталсан “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 38-07-020/15 дугаар удирдамжын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоногт “Макцемент” ХХК, “Монголросцветмет” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Багануур” ХК-иудын төмөр замын цехийн Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнд холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт шалгалт хийсэн. Илэрсэн зөрчлийн дагуу улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн 038-07-020/23-26 дугаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 38-07-020/11 дүгээр удирдамжын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын 2 хоногт “УБТЗ” ХНН-ийн Дархан зангилаанд байрлах салбар аж ахуйн нэгжүүдэд Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнд холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт шалгалт хийсэн. Илэрсэн зөрчлийн дагуу улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 038-07-020/22 дугаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 38-07-020/17 дугаар удирдамжын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын 2 хоногт Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний В-14 дэх хэсэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хэрэгжиж буй “Галт тэрэгний хөдөлгөөнийг завсарлагатайгаар зохицуулах дохиоллын ба диспетчерийн төвлөрүүлэлт, шуурхай технологийн холбоо, радио холбооны системээр тоноглох” төслийн ажилд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр олгосон 18/01 дугаар “Барилгын ажлыг, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглол, харилцаа холбооны ашиглалт, засвар үйлчилгээний байдал, төслийн ажлын явцад хяналт шалгалтыг хийсэн. Илэрсэн зөрчлийн дагуу улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 038-07-020/21 дүгээр хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн 38-07-002/09 дугаартай удирдамжийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 27 улсын дугаарын үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтын дүнд стандарт бус үсэг хэрэглэж улсын дугаарын хэв ашиглаж байгаа “Төгрөг дугаар” ХХК, “Аталар” ХХК, “Өгөлэд хайрхан” ХХК-иудад 38-07-002/68-70 дугаартай  улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. “БЖНК” ХХК, “Эхлэл ургац” ХХК, “Нэгдмэл хүрд” ХХК, “Крейзиспийд” ХХК-уудад зөрчлөө арилгуулах талаар хугацаатай 38-07-002/16-20 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, стандарт бус үсгүүдийг хураасан.

Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөө, Нийслэлийн тээврийн газартай байгуулсан Автотээврийн хяналтын чиглэлээр 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг тус тус үндэслэн Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын баталсан 38-07-076/16 дугаартай удирдамжийн дагуу Улаанбаатар хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 13 аж ахуйн нэгжийн шатахууны чанарт /газрын тосны бүтээгдэхүүн-дизель түлш/ лабораторийн шинжилгээг 2019 оны 04 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд хийсэн.

ХОЁР. САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

2.1. Хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох талаар:

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Агаарын зайг тогтоох тухай” 119 дугаар тушаалаар Монгол Улсын агаарын зай, нисэх буудлуудын хяналттай агаарын зай, босоо болон хэвтээ хязгаарыг тус тус тогтоосон. 119 дугаар тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 01/1975 тоот албан бичгээр хүргүүлээд байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Санхүүгийн зохицуулах хорооноос санал авахаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний 03/2011 тоот албан бичгийг хүргүүлээд байна.

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газрын гишүүдээс ирүүлсэн санал болон хуулийн төслийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн саналуудыг нэгтгэн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж саналуудыг тусгасан. Тус хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжиж, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1618, 01/1619 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд тус тус хүргүүлээд байна.

             Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх нийт 16 журмын төслийг боловсруулах ажлын хэсгүүдийг Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 191 дүгээр тушаалаар байгуулсан. Дээрх журмуудаас “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийх, үр дүнг боловсруулах журам”, “Магадлашгүй ажлын зардлыг тооцож олгох журам”-ыг тус тус батуулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд нийт 14 журмын төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 12 журмыг баталсан. “Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх журам”, “Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”-ууд батлагдах шатанд явж байна.

2.2. Хууль, Шүүхийн байгууллагад төлөөлөн оролцсон ажлын талаар:

Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлтэй “Нутгийн зам групп” -т холбогдох Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км асфальтобетон хучилттай авто замын барилгын ажлын урьчилгаа төлбөр 663,480,000 /Зургаан зуун жаран гурван сая дөрвөн зуун наян мянга/төгрөг гаргуулах тухай “ нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон боловч шүүх хуралдааны явцад хариуцагчаас шинээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасны улмаас хойшлогдов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хоорондын “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ”-тэй холбогдуулан Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахаар нэхэмжлэл, итгэмжлэл,  хавсаргах материалуудыг бэлтгэв.

Засгийн газарт холбогдох “Нүхт тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шинэ нисэх буудлын катерингийн барилгыг барих, шилжүүлэх концессыг зарласан Засгийн газрын 2018 оны 277 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгох тухай” захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хуралд хариуцагч Засгийн газрыг төлөөлөн оролцож Засгийн газрын эрх ашгийг хамгаалж оролцов.

 

2.3. Стандарт, нормативийн талаар:

Зам, тээврийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээ, норм нормативын тогтолцоог  боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж төслийг яамны вэб сайтад байршуулан хөтөлбөрийн төсөлд цахимаар 2019 оны 05 дугаар сарын 03ы өдрийг хүртэл санал авч байна.

Авто замын стандартчиллын техникийн хорооны хурлаар 6 стандартын төслийг хэлэлцүүлэхээр Стандарт, хэмжил зүйн газарт 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04/1957 тоот албан бичиг хүргүүлсэн.

Төмөр замын салбарт шинээр боловсруулан батлагдсан стандартуудыг “Ган зам” сонинд сурталчилан, төмөр замчдад таниулах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2021 тоот албан бичгээр “УБТЗ” ХНН-т хүргүүлсэн.

       “Төмөр замын тээврийн техникийн найдвартай байдлын үндсэн ойлголт, нэр томъёо, тодорхойлолт”, “Төмөр замын ачааны вагоны барилга байгууламжийн зураг төслийн шаардлага”, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний тоормосны нэр, томъёо тодорхойлт” зэрэг 3 стандартын төслийг техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж, тус хурлаар өгсөн шүүмж, зөвлөмжийн дагуу сайжруулан боловсруулж, 2019 оны 01 дүгээр сарын 23-нд Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн С/11 дугаар тушаалаар батлагдаж, 2019 оны 04 дүгээр сарын 12-нд тогтоол гарсан.

           ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЖ ШИЙДВЭРЛҮҮЛСЭН 

БОЛОН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АСУУДАЛ

Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан.

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн дэмжигдсэн.

Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлд хийгдэж буй нүүрсний тээвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын албан даалгаврын төсөл боловсруулж, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж Засгийн газрын 01 Албан даалгавар гарсан.

         Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбооны болон бусад инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, барилга объектыг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар батлагдсан гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслийн монголын талын хөрөнгөөс шийдвэрлэх арга хэмжээ авах тухай Засгийн газрын 2019 оны 144 дүгээр тогтоолыг батлуулсан.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанд танилцуулан Засгийн газрын 128 дугаар тогтоол гарсан.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийг  2019 оны 04 сарын 10-ны өдрийн хуралдаанд танилцуулав. 

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг 2019 оны 04 сарын 23 өдрийн хуралдаанд танилцуулан батлуулав. 

     Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын  хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой ордын Ухаа худгийн уурхайгаас Улаанбаатар хот руу хийж байгаа  баяжуулсан нүүрс /мидлинг/-ний тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах,  автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нарын  хөдөлмөр амралтын горим, авто замын ашиглалт болон хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах талаар Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэл гарсан.  

    Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар танилцуулга хийж Засгийн газрын 15 дугаар хуралдааны тэмдэглэл гарсан.

    Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцүүлж Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан.

    Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанд Зүүнбаян-Ханги чиглэл болон Богдхан төмөр замын төслийн талаар танилцуулж Засгийн газрын 18 дугаар хурлын тэмдэглэл гарсан.

     Мөн өдөр БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт бүсэд Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх дараагийн хуралдаанд хэлэлцүүлэхээр 18 дугаар хуралдааны тэмдэглэл гарсан. Тус тэмдэглэлийн дагуу 04 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд тогтоол албажаагүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Төмөр замын төслүүдийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэлийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх, зохион байгуулалтыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулах Ерөнхий сайдын захирамжийн төсөл бэлтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1978 тоот албан бичгээр хүргүүлээд байна.   

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал”-ын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, болзошгүй зардлын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр “Хөрөнгө шийдвэрлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний 02/2036 тоот албан бичгээр хүргүүлээд байна.

Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийх давтамж, жишиг төлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга боловсруулж Засгийн газрын гишүүдээс санал авахаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1990 тоот албан бичгээр хүргүүлээд байна.

 

ДӨРӨВ. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

  4.1. Авто замын талаар:

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх гэрээг Синохайдро Корпорейшн Лимитед компанитай байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн. Тус яамнаас мэргэжлийн зөвлөгөө өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

            Европийн сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын урьдчилсан тендер сонгон шалгаруулалтыг 2019 оны 04 дүгээр 23-ны өдөр зарласан.

            Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд газар чөлөөлөх асуудлаар орон нутгийн иргэд, удирдлагуудтай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уулзалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгөв. Мөн зам хариуцагч “Баянчандмань АЗЗА” ТӨХК, “Дархан АЗЗА” ТӨХК-д үүрэг даалгавар өгч, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн.

            Олон улс, улсын чанартай авто зам хариуцан ажиллах зам хариуцагчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж, Ховд аймгийн Булган, Булган аймгийн Дашинчилэн, Завхан аймгийн Улиастай, Архангай аймгийн Тариат суманд байрлан ажиллах 4 зам хариуцагчтай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан.

            Олон улс, улсын чанартай авто замын ашиглалтын хугацааг уртасгах, урсгал засвар арчлалтын ажлын зардлыг бууруулах зорилгоор хүнд даацын тээврийн хэрэгслийн даацыг хэмжих 4 ширхэг зөөврийн автопүү худалдан авах тухай Сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаар тушаал, олон улс, улсын чанартай авто замд шинээр болон шилжүүлэн барих төлбөр авах цэг, даацын хяналтын автопүүний байршил тогтоосон Сайдын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 120 дугаар тушаалыг тус тус гаргаж, авто замын ашиглалтын хугацааг уртасгах, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгсэлд хяналт тавих чиглэлээр харъяа газруудад үүрэг даалгавар өгч, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, хамтран ажиллаж байна.

 4.2. Автотээврийн талаар:

   Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протоколын төслийг эцэслэн бэлтгэсэн бөгөөд БНХАУ-ын Бээжин хотноо 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Бүс ба зам” арга хэмжээний үеэр уг протоколд Зам, тээврийн хөгжлийн сайд гарын үсэг зурсан.

            Замын-Үүд–Эрээн боомтоор автотээврээр уул уурхайн бүтээгдэхүүнийг чингэлгээр тээвэрлэх асуудлаар “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран Замын-Үүд суманд 2019 оны 04 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зөвөлгөөн зохион байгуулсан.

            Зам, тээврийн хөгжлийн сайдын “Хот хоорондын нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалыг холбогдох газрууд танилцуулав.

         “Улаанбаатар-Баянхонгор аймгийн Баянхонгор сум-Улаанбаатар” хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн чиглэлд 20 цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т чиглэл зөвлөмж хүргүүлэв.

            Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн бэлтгэл ажлын хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум-Сэлэнгэ аймгийн Бянгол сум-Дархан Уул аймгийн орон нутгийн удирдлага, холбогдох байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж хот хоорондын нийтийн зорчигч тээврийн маршрут, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар холбогдох мэдээ мэдээллийг танилцуулав.

4.3.Төмөр замын талаар: 

           Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн боловсруулалтын явц, танилцуулыг бэлтгэн хэлэлцүүлж, тус өдрийн хуралдааны 11 дүгээр тэмдэглэлээр “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст даалгасан. 

      Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороотой хамтран, ”Төмөр замын тээвэрлэлт, эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 9:00-11:00 цагт Төмөр замын дээд сургуулийн хурлын танхимд зохион байгуулав. Тус хэлэлцүүлгээр Хуулийн төслийн “Тээвэрлэлтийн бүлэг”-ийг, Зам, тээврийн хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Төмөр замын дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Төмөр замын тээвэрт оролцогчид, Олон нийтийн байгууллагын болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байгууллагын төлөөллүүдээр хэлэлцүүлж, санал зөвлөмжийг авч хуулийн төслийг сайжруулан боловсруулав. Хэлэлцүүлгийн үр дүнг Ган зам сонины 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №17(4365) дугаарт тоймлон гаргаж, олон нийтэд мэдээлсэн.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414 км  төмөр замын суурь бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах газрын байршлын солбицол, төсөлд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын тооцоо, судалгаа танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 01/1979 дугаар албан бичгээр хүргүүлээд байна.

            Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны олон улсын конвенцийн 2014 оны нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төслийг Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их хуралд өргөн мэдүүлэх шийдвэр гарсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл хүссэн тухай 01/1917 тоот албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яаманд тус тус хүргүүлээд байна.

            Зам, тээврийн хөгжлийн сайд шинээр томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөмжийн дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны олон улсын конвенцийн 2014 оны нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төслийн үзэл баримлалыг дахин батлуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 01/1921, 01/2009 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яаманд дахин хүргүүлээд байна.

            Төрийн нарийн бичгийн даргын 19/133 дугаар удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллан “Люкс таун” ХХК-н хүсэлтийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Улаанбаатар-Амгалан өртөө хоорондын төмөр замын 406 дугаар км-т ажиллан цэвэр ус дамжуулах хоолойг огтлолцуулах боломжуудийг судлан дүгнэлт гарган хүргүүлсэн.

            Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээ шинээр авах болон сунгуулах хүсэлт ирүүлсэн 10 ААН, байгууллагын материалыг хянан шалгаж, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Сайдын 118 дугаар  тушаалаар шийдвэрлэсэн. Хүсэлт ирүүлсэн 21 ААН-ийн ирүүлсэн баримт бичгийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Сайдын 127 дугаар тушаалаар шийдвэрлэсэн. Гэрчилгээ олгох журмын шаардлага хангаагүй 20 албан хүсэлтийг албан бичгээр буцаан хариу хүргүүлсэн.

            Зорчигчийн вагоны галлагааны системээс ялгарах утааг бууруулах төслийг үргэлжлүүлэн үлдсэн вагонуудад суурилуулах зорилгоор Япон Улсын Элчин сайдын яаманд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/1894 дугаарай албан бичгээр хүсэлт хүргүүлэв.

4.4.Агаарын тээврийн талаар:

      Зам, тээврийн яам (хуучин нэрээр) болон “Ви Эйч энд Би” ХХК, “Есүй Ордон” ХХК-ын түншлэл хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх 113/14 дугаар гэрээт ажлын төсөв хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 769/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан 6.8 тэрбум төгрөгийн үнийн өсөлтийн зөрүү үндэслэлтэй эсэхэд хөндлөнгийн аудит оруулахаар “Грант торнтон аудит” ХХК, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хамтарсан консорциумтай 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 

     Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 102 дугаар захирамжид өөрчлөлт оруулахаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” 01/1501 тоот албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” 43 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.

“МИАТ”ТӨХК-ийн удирдлагад мэргэжлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн яам 70 хувийг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 30 хувийг эзэмших асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын “”МИАТ” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг бэлтгэн Засгийн газрын гишүүдээс санал авахаар 2019 оны 04 дүгээр сарын 14-ний 01/1578 тоот албан бичиг хүргүүлээд байна.

     Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар, Испанийн Вант Улсын Засгийн газар хооронд "Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Хуралдааны тэмдэглэлийн төсөл боловсруулан Засгийн газрын гишүүдээс санал авахаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны 01/2004 тоот албан бичгээр хүргүүлээд байна.

“МИАТ” ТӨХК 2019 оны 05 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баасан гараг бүр Саньяа хотын нисэх буудалд жуулчин тээврийн нислэг гүйцэтгэх зөвшөөрлийг БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газраас авсан.

      “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн 2019 оны хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг шийдвэрлүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын гишүүдээс санал авахаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1491 тоот албан бичгээр хүргүүлээд байна.

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөлд Гүйцэтгэлийн аудит хийгдэж байгаатай холбогдуулан хоёр санамж бичгийн хүрээнд 26 баримт материалыг тус яамны зүгээс гаргаж танилцуулахад дэмжлэг үзүүлэн ажиллав.

ТАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

        Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айчлал, Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн форумд 2019 оны 04 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол болон Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар гарын үсэг зурсан.

           Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй албан уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар талууд хоёр улсын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгаа тул шинээр Ханги-Мандал төмөр замын боомтыг байгуулах талаар санал солилцож, төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тал хамтран ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Мөн уулзалтын үеэр талууд Монгол, Хятад хоёр улсын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, Шанхай, Саньяа зэрэг хотууд руу шууд нислэг хийх, хоёр улсын хооронд хийгдэж буй автотээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцож, цаашид Тээврийн яамд хооронд хамтын ажиллагааны механизмтай болох талаар санал тохиролцлоо. Энэ үеэр Хятадын талаас Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор Хятадын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50 хувийн хөнгөлөлт олгохоор мэдэгдсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Тай Яньтай 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уулзалт хийсэн. Уулзалтаар үеэр Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулах хүрээнд зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мөн 2016 онд байгуулагдсан “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслийн жагсаалтад тусгагдсан төмөр зам, авто зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин бэлтгэх, богино хугацааны давтан сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах талаар тохирцсон. Уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Зам, харилцааны их сургууль хооронд Хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ, Бээжингийн Зам харилцааны сургуулийн орлогч захирал Гуан Жунлян гарын үсэг зурсан.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайд Ахмет Язалтай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уулзалт хийхтэй холбогдуулан уулзалтын ярианы сэдэвт тусгах санал, мэдээллийг бэлтгэн ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2019 оны 04 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд Монгол-Солонгосын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзаж санал солилцож, энэ хүрээнд хоёр талт уулзалтуудыг товлох, холбогдох баримт бичгийг байгуулах зорилгоор БНСУ-д ажлын айлчлал хийж, Сөүл, Сэжон, Чунжу, Намянжу хотуудад ажиллав. Энэ удаагийн айлчлалын үеэр БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны харьяа Солонгосын тээврийн аюулгүй байдлын газрын Ерөнхийлөгч, Солонгосын тээврийн институтийн Ерөнхийлөгч, Солонгосын Үндэсний Тээврийн Их сургуулийн Ерөнхийлөгч болон бусад холбогдох байгууллагын удирдлагатай тус тус хоёр талын уулзалтуудыг хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиров.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр БНБелУ-ын Аж үйлдвэрийн орлогч сайд Огородников Александр Сергеевичийг хүлээн авч уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.    

     ЗУРГАА. УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төмөр замын бүтээн байгуулалтын талаар хийсэн хурлын 1/02 дугаар тэмдэглэлийн үүрэг даалгаврын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дэх Тавантолгойн нүүрсний орд газраас “УБТЗ” ХНН-ийн Зүүнбаян өртөө хүртэл нийт 414 км /Зүүнбаян-Тавантолгой чиглэл/ төмөр замын суурь бүтцийг барихад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох мэргэжилтнүүд, “МТЗ” ТӨХК-ны төлөөллүүд оролцсон уулзалтыг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зохион байгуулав.                                 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагаас зохион байгуулсан “Дэлхийн төслүүд 2019” сэдэвт форумд 2019 оны 04 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд Сөүл хотод очиж оролцсон.

Үндэсний тээвэр логистикийн сүлжээ байгуулах судалгааны ажлын 2 дахь хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уул уурхай, барилгын салбарын хүрээнд зохион байгуулав.

Дорнод, Сүхбаатар аймгуудад 2019 оны 4 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага. MNS 6515:2015 болон Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц. Ерөнхий шаардлага MNS 6735:2018  стандартуудыг хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах, сургалт зохион байгуулсан.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд тус салбарт туршлага солилцох арга хэмжээг салбар хорооны даргын баталсан 2019 оны 02 дугаар удирдамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “УБТЗ” ХНН-ийн харьяа Зорчигчийн вагон депо, Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн үйл ажиллагаатай танилцан, төмөр замын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан дүрэм, журам, стандартыг хэрхэн мөрдөж байгаа талаар тус байгууллагын төлөөлөл илтгэл тавьсан. Туршлага солилцох арга хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Баянчандмань АЗЗА” ТӨХК,  “Налайх АЗЗА” ТӨХК-ийн Ерөнхий инженер, ХАБЭА-н инженер, ажилтнууд бүхий 17 албан хаагч оролцлоо.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх