Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2019/05/25
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будар” хэмээх газарт 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генарал А.Ганбат, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Монголын төмөр зам ТӨХК болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагууд оролцов.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам ХНН хамтран ажиллана. Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414,6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсч, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм. Түүнчлэн тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэн, хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжиж, үүнийг дагасан томоохон суурьшлын төвүүд бий болох зэрэг эдийн засаг, стратегийн ихээхэн ач холбогдолтой.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн гол төмөр замтай холбогдох ба үүгээр дамжин Ханги-Мандал, Замын-Үүд рүү гарах боломж нээгдэх юм. Түүнчлэн зүүн коридор буюу Хөөт-Бичигт, Нөмрөг, Чойбалсан, Эрээнцэв, ОХУ-ын Борьз рүү зах зээлээ тэлэх боломж бүрдэж, мөн хойд чиглэлд Дархан Сэлэнгийг дамжаад Алтанбулагаар ОХУ болон Европын зах зээл руу гарах үүд хаалга нээгдэнэ.

Энэхүү төмөр замыг ашиглалтад хүлээн авснаас хойш 10-12 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, жилд хамгийн багадаа 15 сая тонн ачаа тээвэрлэх ба энэ нь өнөөдөр төмөр замаар тээвэрлэж буй нийт ачааны 60 орчим хувьтай тэнцэж, ойролцоогоор 700-800 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Мөн Монголын нутаг дэвсгэр дээгүүр явж буй тээвэрлэлтийн зайнаас жилдээ 180-200 сая ам.долларын цэвэр орлого олох үр өгөөжтэй бүтээн байгуулалт болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой.

ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх