Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УСАН ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2018/12/17

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН

ЗАМ, ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН УСАН ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР :

Төлөвлөгөөт 6, гүйцэтгэлийн шалгалт 6 хийгдэж, биелэлт 100% -тай, зөвлөн туслах үйлчилгээ 2-ийг үзүүлсэн байна. 

          “Хууль тогтоомжийн хэрэгжилт хангах тухай” улсын байцаагчийн 40 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлсэн байна.

Тээвэрлэлтийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад 2 сургалт зохион байгуулж, сургалтад 156 хүн хамрагдсан ба холбогдох чиглэлээр нийт 2 сургалтад 10 удаагийн 20 цагийн хичээл заасан байна.

НЭГ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР:

Усан замын тээвэрлэлт эрхлэгч “Эртний далай” ХХК, “Жавхлант наран гэрэл” ХХК, “Тосгол” ХХК, “Номин скай” ХХК, иргэн Н.Мягмаржав, Б.Батсуурь нарын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийж, 8 зөрчил илрүүлж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн.

ХОЁР. ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ, СУРГАЛТ

а) Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд усан замын тээвэрлэлт эрхлэгч иргэн Т.Гантулга, Б.Борбаатар нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөвлөмж хүргүүлсэн байна.

б)Усан замын тээвэрлэлт эрхлэгч иргэд, ААНБ-ын боловсон хүчиний хангалт, усан замын зогсоол, тээврийн хэрэгслийн зориулалт, ашиглалт, техникийн үзүүлэлтэд тандалт судалгаа хийсэн байна. Судалгаанд төрийн өмчит байгууллага-3, аж ахуйн нэгж-16, иргэн 34 хамрагдсан байна.

в) Усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд нарт зориулж, хууль тогтоомж, тээвэр эрхлэхэд тавигдах аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж хангах зорилгоор сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан байна.

 

УСАН ЗАМЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх