Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулах шалгалтын зар

2018/12/03

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР                                                                                     

            УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

                            НэгСонгон шалгаруулалтын зорилго

 

               Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс  өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

 

·       Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”,

·       Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыгТөрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна. 

 

                            ХоёрСонгон шалгаруулалтын бүртгэл  

 

·       Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасаниргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

 

Ø  ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

Ø  ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэрнотолгоо болно/

Ø  “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжилдээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэгхэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

Ø  ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасанхугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэнүг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийгзөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

 

·       Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газар (хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 3 давхарт 302 тоот өрөөнд  2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

ГуравСонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

·       Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

·       Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монголхэл дээр  хөрвүүлсэн байх/

·       Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·       Монгол Улсын иргэний үнэмлэх;

·       Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийнхамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

·       Ажил байдлын тодорхойлолт;

·       НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний мэдлэгтэй байх гэсэн шаардлагыг хангах талаар энэхүү зарын долоо дахь хэсэгт заасан баримт бичиг;

·       4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

 

ДөрөвСонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

 

·       Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

·       2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорхи байдлаар зохион байгуулна. 

 

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/

 3.Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

 

·       Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараахшаардлагыг хангасан байна:

 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхийшаардлага

Үзүүлэлт

Тавигдах шаардлага

Боловсрол

Дээд, бакалавр

Мэргэжил

Зам, тээврийн аль нэг салбарын инженер, эдийн засагч

Мэргэшил

Төрийн удирдлага

Туршлага

Зам, тээврийн салбарт 10-аас доошгүй жил, төрийн албанд 8-аас доошгүй /үүнээс эрхэлсэн түшмэл, түүнтэй адилтгах албан тушаал болон ахлах түшмэлийн албан тушаалд нийтдээ 6-аас доошгүй/ жил ажилласан байх.

Ур чадвар

- Зам тээврийн салбарын зөвлөх инженерийн  зэрэгтэй байх

-Хууль дээдлэх, хариуцлага хүлээх чадвартай байх

-Аливаа шийдвэр гаргахад хуулийн хүрээнд эрхэлсэн сайдад шаардлагатай зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх

-Хуулийн төсөл, шийдвэрийн баримт бичгүүдийг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх

-Удирдан зохион байгуулах дадлага туршлагатай байх

-Багаар ажиллах чадвартай байх

-Харилцааны ур чадвартай байх

-Өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцаж чаддаг байх

-Оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх

- Хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх

-Компьютерийн өргөн хэрэглээний програмыг хэрэглэх чадвартай байх

-НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх

-Зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах, мэдлэг, чадвартай байх

-Зам, тээврийн салбарын өөрчлөлт, шинэтгэлийг хөгжүүлэх, салбарын хэмжээнд зохион байгуулах мэдлэг, ур чадвартай байх

 

Тусгай шаардлага

- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

- Ашиг сонирхлын зөрчилгүй байх

Төрийн болон албаны нууц хадгалах

 

 

 

 

·       Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 265544, 264216  утсаар холбогдож лавлагаа авч  болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

 

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж,  бэлдэнэ үү. Үүнд:

 

1.     Авлигын эсрэг хууль

2.     Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөр

3.     Архивын тухай хууль

4.     Байгаль орчныг хамгаалах тухай хууль

5.     Байгууллагын нууцын тухай хууль

6.     Боловсролын тухай хууль

7.     Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль

8.     Захиргааны ерөнхий хууль

9.     Зөрчлийн тухай хууль

10.  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль

11.  Монгол Улсын Үндсэн хууль

12.  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль

13.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

14.  Монгол Улсын Их Хурлын тухай хууль

15.  Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

16.  Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль

17.  Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх  зүйн байдлын тухай хууль

18.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

19.  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль

20.  Нийгмийн даатгалын тухай хууль

21.  Нийгмийн халамжийн тухай хууль

22.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль

23.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

24.  Татварын ерөнхий хууль

25.  Төрийн албаны тухай хууль

26.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

27.  Төсвийн тухай хууль

28.  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

29.  Төрийн  болон албаны нууцын  тухай хууль

30.  Төрийн хяналт шалгалтын тухай хууль

31.  Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль

32.  Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хууль

33.  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль

34.  Хөдөлмөрийн тухай хууль

35.  Хувь хүний нууцын тухай хууль

36.  Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

37.  Хүний эрхтэй холбоотой хууль эрх зүйн актууд

38.  Шилэн дансны тухай хууль

39.  МУ-ын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр

40.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

41.  МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоол/

42.  Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

43.  Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм

 

                Долоо. Гадаад хэлний түвшингийн үнэлгээ тогтоолгохтой холбогдсон бусад мэдээлэл, лавлагаа

           

            Гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг  англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэний гэрчилгээнд бичигдсэн оноо доорхи хүснэгтэд заасан жишгийг хангаж байгаа тохиолдолд англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд тооцож, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оруулна.

 

Зарлагдсан ажлын байранд англи хэлний шаардлага тавигдсан тул бүртгүүлэхээр ирж байгаа иргэд англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC” олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна. Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд “TOEIC“-ийн төвийн 322794, 88119140 /вэйбсайт: www.ets.orgwww.santis.mn/ утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.

 

TOEIC ШАЛГАЛТЫН ОНООГ БУСАД ШАЛГАЛТЫН ОНООТОЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

 

TOEIC Оноо

Cambridge tests

ALTE

CEF

TOEFL IBT

IELTS

Олонулсынтүвшинд

Ерөнхий чадамжууд

 Мэдлэгийнтүвшин

 

Дээдоноо 
990

Дээд оноо
CPE

 

 

Дээдоноо 120

Дээдоноо 9

 

860-990

CAE/BEC Higher

5

C2

111-120

8.5-9

6

Ажил мэргэжилдээшаардагдах стандарт англихэлээр мэргэжлийнхээхүрээнд ямар ч сэдвээрхэлэлцүүлэг, хурал, зөвлөгөө,маргаанд оролцох  чадамжтай

Гүнзгийшат

 

730-859

FCE/BEC Vantage

4

C1

96-110

7.5-8

5

Сонсох, унших, бичих болонярих чадамжуудыг зөв зохионбайгуулалтай эзэмшсэн,  мэргэжлийнхээ хүрээндбүрэн ойлгож, харилцаандярианд чөлөөтэй  оролцох  чадамжтай

Дээд шат

 
 

470-729

PET/BEC Preliminary

3

B2

79-95

6.5-7

4

Мэддэг сэдвийнхээ хүрээндхарилцан ярианд чөлөөтэйоролцох, өдөр дутмын ажлаамэргэжлийн түвшинд хийжгүйцэтгэх  чадамжтай

Ахисандунд шат

 

65-78

5-5.6

 

 

 

4.5-5

 

220-469

KET

2

B1

53-64

3

Ойлгох чадвар сайн ч өгүүлбэрийн болон дүрмийнбүтэц дээр алдаа гаргажхарилцан ярианд оролцдогтул ажлын байранд, мэргэжлийн түвшиндхязгаарлагдмал чадамжтай

Дунд шат

 

41-52

4

 

0-219

 

1

A2

30-40

3-3.5

2

Үгийн сангийн  баялагхязгаарлагдмал тул бурууойлгох бэрхшээлтэй ч,  үргэлжилсэн ярианыойролцоо утгыг гаргаж,мэддэг сэдвийнхээ хүрээнд  нийгмийн харилцаанд бусдындэмжлэгтэй оролцохчадамжтай

Ахисананхан шат

 

19-29

2-2.5

 

A1

9  18

1-1.5

1

Цээжилж  тогтоосон үг хэллэгийнхээ хүрээнд зөвхөнэнгийн бүтэцтэй богино  өгүүлбэрээр өөрийгөөилэрхийлэх чадамжтай

Анхан шат

 
 

 

“TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь: УБ, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж-16 (Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн баруун талд буюу  Спортын төв ордны зүүн талд)      

 

            Хэлний шалгалт авах хугацаа:

                       

            7. “TOEIC” Шалгалт, Мэдээллийн Үндэсний төв нь англи хэлний түвшин тогтоолгох шалгалтыг долоо хоног бүрийн “Лхагва” гаригийн 9.00 цагт зохион байгуулдаг болно.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН 11 ДҮГЭЭР БАЙР,

404 ТООТ ӨРӨӨ, УТАС: 265544, 264216

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулах шалгалтын зар  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх