Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ТУШААХАД АНХААРАХ ЗҮЙЛ

2020/02/01

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТУШААХАД АНХААРАХ ЗҮЙЛ

Улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дараах дансанд тушаана:

дансны нэр: СБД.Улсын тэмдэгтийн хураамж

дансны дугаар: 100200600941

Төлбөрийн баримтад дараах мэдээллийг тусгана: “Компанийн нэр, утасны дугаар, компанийн регистрийн дугаар, Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж”

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3 дугаар заалт, 42 дугаар зүйлийн 42.4 дүгээр хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2011.06.29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын дагуу төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон болно:

  1. төмөр замын суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход – 5’000’000 төгрөг,
  2. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах засварлах тусгай зөвшөөрөл олгоход – 5’000’000 төгрөг,
  3. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход - 16’000’000 төгрөг.

Тодруулга өгөх ажилтан: Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Дөлгөөн, Утас 51263211

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ ТУШААХАД АНХААРАХ ЗҮЙЛ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх