төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.

2018/05/18

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.

 “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10, 17-д заасны дагуу хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, шалгаруулалтыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулав. Сонгон шалгаруулалтад нийт 12 иргэн оролцож, шалгаруулалтыг ерөнхий шаардлагын үнэлгээ, удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалт буюу сорилын шалгалт, ярилцлага гэсэн 3 багц шалгалтын хүрээнд явуулав.

Дээрх ерөнхий шаардлагын үнэлгээ, удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалт буюу сорилын шалгалт, ярилцлагын дүнгээр хамгийн өндөр оноо авсан иргэн Д.Жавхланг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж, улмаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар хэлтсийн даргын албан тушаалд томилов.

Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулав.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх