Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн танилцуулга

2018/08/15

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц 1944 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд түүний хэрэгжилтийг хангах зорилгоор 1974 онд “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах тухай”  /security/ олон улсын стандарт, зөвлөмжүүдийг багтаасан 17 дугаар хавсралтыг баталсан.

 Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 8.4.1-д “Чикагогийн конвенцийн Хавсралтуудад нийцсэн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу бүртгүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасны дагуу “Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг конвенцийн Хавсралт 17-д үндэслэн боловсруулж 2007 онд Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолоор батлуулан мөрдөж байна.

Тус хөтөлбөр нь Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 17 дугаар хавсралтын шаардлагын дагуу боловсруулсан бөгөөд тус конвенцийн стандарт, зөвлөмжүүдийг үндэсний хөтөлбөрт тусган мөрдлөгө болгодог чухал баримт бичиг юм.

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” 2007 онд батлагдсанаас хойш 2010 оны 6 дугаар сарын 30-ны 164, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны 128 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Нисэхийн аюулгүй байдлын Хорооны /Aviation Security Panel/ 2013 оны 4 дүгээр сард хуралдсан 24 дүгээр уулзалтаар 2012 онд зохион байгуулагдсан  Нисэхийн аюулгүй байдлын Дээд түвшний хурлаар хэлэлцсэн хэд хэдэн асуудлуудлыг шийдвэрлэх зорилгоор дэвшүүлсэн саналуудыг үндэслэн 14 дэх нэмэлт өөрчлөлтийг оруулах асуудал тавигдсан байна.

Тус нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Олон улсын иргэний нисэхий байгууллага / ИКАО /-ын Зөвлөлийн хоёрдугаар хурлаар хэлэлцсэн бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүчин төгөлдөр болох өдрөөр тодорхойлж, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн болно.

Олон улсын иргэний нисэхий байгууллага / ИКАО /-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Бенжамин Рэймонд-оос 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  AS 8/2.1-14/4 Confidential  дугаартай Чикагогийн Конвенцийн 17 дугаар Хавсралтад орж буй  14 дэх удаагийн нэмэлт өөрчлөлтийг баталсан тухай албан захидлыг Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн байна.

 

Мөн Конвенцийн 17 дугаар хавсралтад орж буй  15 дахь нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2016 оны 3 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Монтреал хотноо зохион байгуулагдсан Нисэхийн аюулгүй байдлын Хорооны /Aviation Security Panel/ 27 дугаар уулзалтаар   дэвшүүлэн тавьсан бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО /-ын Зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар хурлаар хэлэлцсэн байна.

Энэхүү 15 дахь удаагийн нэмэлт өөрчлөлтийг Олон улсын иргэний нисэхий байгууллага / ИКАО /-ын Зөвлөлийн 209 дүгээр уулзалт /Session/-аар батлуулахаар танилцуулагдсан ба 2017 оны 7 дугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн болно.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага / ИКАО /-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Фан Лиу-аас 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн AS 8/2.1-16/58 Confidential дугаартай Чикагогийн Конвенцийн 17 дугаар Хавсралтад орж буй  15 дахь удаагийн нэмэлт өөрчлөлтийг баталсан тухай албан захидлыг Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн болно.

Дээрх 14, 15 дугаар нэмэлт өөрчлөлтүүдийг “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т тусган төслийг Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байгууллагуудад хүргүүлэн санал авч, тогтоолын төслийг боловсруулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар Засгийн газрын гишүүд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн танилцуулга  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх