Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ТА 9131-МОН Монгол улсын тээврийн ухаалаг системийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааны төсөл

2018/05/16

Зам, тээврийн хөгжлийн яам Азийн хөгжлийн банктай хамтран “ТА 9131-МОН Монгол улсын тээврийн ухаалаг системийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааг хэрэгжүүлж байна. Тус техникийн туслалцааны зөвлөх компаниар КОТИ консорциум буюу Солонгос Улсын Тээврийн Институт, TRACOM Co., LTD болон SH Корпораци зэрэг 3 байгууллагын нэгдэл Азийн Хөгжлийн Банктай 129480-S52983 тоот гэрээг байгуулан ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Зам, тээврийн хөгжлийн яам

Санхүүжүүлэгч байгууллага: Азийн хөгжлийн банк/ БНСУ-н E-Аsia сан/

Оролцогч талууд: Харилцоо, холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Тээврийн газар.

Техникийн туслалцааны төрөл: Бодлогын зөвлөмж, туслалцаа үзүүлэх техникийн туслалцаа

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 1 жил. Төслийн үйл ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс албан ёсоор эхлүүлсэн.

Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэхээр тусгагдсан байна. Үүнд:

  1. Үндэсний тээврийн ухаалаг системийн бодлого болон стратеги төлөвлөгөө боловсруулах.

Монгол улсын хэрэгцээ, шаардлага, стандартад нийцсэн Үндэсний хэмжээний тээврийн ухаалаг системийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулна.

Тус бодлогын баримт бичиг Тээврийн ухаалаг системийн 2017-2022 оны технологийн дэвшил, 2017-2030 оны хөгжлийн чиг хандлага, Монгол улсын тээврийн ухаалаг системийн дэд бүтэц болон үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдлыг тусгахаас гадна тээврийн салбарын бүтээмж, аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай тээврийн ухаалаг системийн үйлчилгээг тодорхойлно.

Тус баримт бичгийн эмхтгэлд төслийн хүрээнд санал болгож буй тээврийн ухаалаг системийн үйлчилгээний тайлбар, оролцогч талуудад шаардлагатай үйлчилгээ, олон улсад хэрэгжүүлж буй нээлттэй стандарт, тээврийн ухаалаг системийн цар, хүрээ болон зардлын тооцооллыг хамруулна.  

  1. Тээврийн ухаалаг системийн оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх.

Холбогдох байгууллагуудыг дээрх бодлогын бичиг баримт боловсруулах ажилд оролцуулах үүднээс чадавхийг бэхжүүлэх сургалтад хамруулна. Техникийн туслалцааны хүрээнд сургалт, семинар зохион байгуулахаас гадна тээврийн ухаалаг системийг амжилттай хэрэгжүүлсэн улс, орнуудад туршлага судлах сургалтуудыг зохион байгуулна.

  1. Мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнийг түгээх.

“Хүн ам цөөнтэй” хөгжсөн улс, орнуудын тээврийн ухаалаг системийн бодлого, стратеги төлөвлөгөө: Монгол улсын жишээн дээр” ном хэвлэгдэн гарч олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулна.

 

“ТА 9131-МОН Монгол улсын тээврийн ухаалаг системийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааны төсөл  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх