Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Аймгуудын “АЗЗА” нарт машин механизм олголоо

2018/03/16
 Аймгуудын “АЗЗА” нарт машин механизм олголоо

Монгол улсын Засгийн газар, ЗТХЯ-аас замын барилга, засвар арчлалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж 2020 онд гэхэд нийслэл Улаанбаатар хоттой үлдсэн 5-н аймгаа холбохоор ажиллаж байна. Хэдийгээр зам барих асуудал чухал ч өнөөдөр барьсан замаа засварлах, арчлах, цаашлаад илүү чанартай олон улсын стандартад нийцсэн чанарын асуудал чухлаар тавигдаж байна.

 

Тиймээс салбарын сайдын хувьд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд 2018 оны улсын төсөвт замын засвар арчлалтанд шаардлагатай байгаа хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн юм. Гэсэн ч шаардлагатай төсөв мөнгө дутмаг, хууль эрх зүй, журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай, нэмээд үүрэг хариуцлагын асуудлыг чангатгаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулж байж энэ салбарт хөгжил дэвшил  гарах юм аа гэж салбарын сайдын хувьд дүгнэж байна. Тиймээс ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар зургаан жил тасалдаад байсан удирдах ажилтаны зөвлөгөөнийг “Авто замын чанар-үр ашиг” сэдвийн дор амжилттай зохион байгууллаа.

Мөн олон жил “АЗЗА“ нарын хувьд техник тоног төхөөрөмж муутайн улмаас ихэнхи ажлыг гар аргаар явуулж ирсэнд анхаарал хандуулж эхний ээлжинд зарим аймгуудыг замын засвар арчлалтын техник тоног төхөөрөмжөөр хангаж эхэлснийг өчигдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ гардууллаа.  Архангай, Сүхбаатар, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Төв аймгийн замын засвар арчлалт  хариуцдаг компаниудад экскаватор, ковш, автогридр зэрэг 10-аад механизмыг өгч байгаа юм.

Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “2007 онд АЗЗА компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр механизм өгч байсан. Үүнээс хойш олгоогүй 10 гаруй жил тасраад байсан.  Өнөөдөр (өчигдөр) долоон компанид олгож байна. Мөн салбарыг мэргэжлийн хүн удирдаж байгаа болохоор хууль эрх зүй, үүрэг хариуцлага гээд олон асуудлыг хөндөж тодорхой шинэчлэлүүдийг хийхээр ярилцаж байна” гэсэн юм.

Харин  “Ховд-АЗЗА” компанийн захирал “Манай компани улсын чанартай 992 километр авто замын засвар арчилгааг хариуцдаг. Авто замуудын засвар, тэр дундаа өвлийн улиралд арчилгаа их шаарддаг. Энэ хэрээр техник, төхөөрөмжийн хүрэлцээ муу байдаг. Тиймээс Зам тээвэр хөгжлийн яамнаас компаниудаа бодлогоор дэмжиж механизм өгч байгаа нь бидний ажилд маш их үр өгөөжөө өгсөн ажил төдийгүй салбарын хувьд ойрын хэдэн жил хийгдээгүй арга хэмжээ болж байна" гэдгийг онцоллоо.

                                                                                                      

Аймгуудын “АЗЗА” нарт машин механизм олголоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх