Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав

2018/02/07
Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Элчин сайд Ахмет Язал, БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд сайд Ж.Бат-Эрдэнэд баяр хүргэж, хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлэв.

Энэ үеэр хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тухайлбал иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны талаар хөндөж ярилцлаа.

 

БНТУ-ын талаас хоёр талын ИНЕГ хоорондын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах санал дэвшүүлэв.  Мөн энэ оны 4 дүгээр сард БНТУ-д зохион байгуулагдах Азийн иргэний нисэхийн чуулга уулзалтад Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг урьсан урилгыг гардууллаа.

 

Хоёр тал цаашид зам тээврийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллахаар тохиролцов. Туркийн талаас Монгол Улсын дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд туркийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцох сонирхолтой байгааг илэрхийллээ.

Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх