Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМ, ТАЛБАЙ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

2020/03/03

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМ, ТАЛБАЙ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

Хуулийн этгээдийн үйл ажиллагааны танилцуулга

 

/Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалтын үйл ажиллагааг 3 жил зөрчил, дутагдалгүй гүйцэтгэсэн байх шаардлагатай/

Боловсон хүчний ажлын туршлага, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, бүрэлдэхүүн, ажлын байр, үйл ажиллагааны үед дотооддоо мөрдөх технологийн горим, заавар зэрэг мэдээллийг агуулсан байх

4

Төмөр замын замын инженер /үндсэн 1 байх/, геодези, зураг төслийн инженер /үндсэн 1 байх/, замын техникч /үндсэн 2 байх/, механикч /1 байх/, замын мэргэжлийн ажилтан /5 байх/, нарын анкет /фото зурагтай/-ыг дараах баримт бичгийн хамт ирүүлэх: Үүнд:

·         мэргэжлийн диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ;

·         хөдөлмөрийн гэрээ

·         ажилд томилсон тушаал

·         нийгмийн даатгалын дэвтэр /эхний нүүр, тушаалын хэсэг, хуулийн этгээдэд ажилд орсон үеэс хойших нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүртгэлийн хэсэг/

 

Бүх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулсан байх.

 

 

 

/Төмөр замын замын инженер нь 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан эсхүл мэргэшсэн инженер/

5

Харьяа татварын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна

6

Харьяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Ажил олгогчоор бүртгүүлсэн, нийгмийн даатгалын тайлан гаргадаг, шимтгэлийн өргүй, мэргэжлийн ажиллагсад /төмөр замын инженер, төмөр замын техникч/ нь нийгмийн даатгалд бүртгэлтэй, шимтгэл төлдөг байна.

7

Эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан  хэмжих хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан машин механизм, багаж, тоног төхөөрөмжийн танилцуулга /Багаж, тоног төхөөрөмж хадгалах талбай, агуулах болон цахилгаан, хийн гагнуурын аппарат, замын индүүтэй байх/

Гэрэл зураг, баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар, эзэмшлийн мөн болохыг батлах баримт, хатуу тооцоот багажийг Тагнуулын ерөнхий газарт бүртгүүлсэн баримтыг ирүүлнэ.

Тодруулга:

  • Холбогдох тодруулга, мэдээллийг 51-263186 дугаарын утсаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн /Т.Уянга/-ээс лавлана уу.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМ, ТАЛБАЙ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Шаардлагатай баримт бичгийн нэр

Тайлбар

1

Хуулийн этгээдийн хүсэлт бүхий албан бичиг /Гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана/.

Хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн сайдад хаяглан ирүүлнэ.

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Баталгаажуулсан байна.

3

Дагнасан хэрэглээний зам, талбай барих  үйл ажиллагааны гэрчилгээний эх хувь

/сунгуулах үед зөвхөн хамаатай/

4

Дагнасан хэрэглээний зам, талбай барих чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан ирүүлэх

5

Харьяа татварын болон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

Өр төлбөргүй татвар төлөгч байна

6

Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн материал болон мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл

Боловсон хүчний мэдээлэл, ажлын газрын байршил зэрэг бусад мэдээлэлд өөрчлөлт орсон бол энэ талаарх холбогдох мэдээллийг ирүүлнэ.

 

Тодруулга:

 

  • Гэрчилгээ сунгуулахад гэрчилгээний хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ ирүүлэлгүй хугацаа хоцроож ирүүлсэн бол гэрчилгээ шинээр олгох журмын дагуу гэрчилгээ шинээр хүсэх үед бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтын дагуу материалын бүрдлийг хангаж, хугацаа дууссан гэрчилгээний эх хувь болон дагнасан хэрэглээний зам, талбай барих үйл ажиллагааны чиглэлээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагчаар баталгаажуулан /сүүлийн 1 жилийн байдлаар/ ирүүлнэ.

 

  • Холбогдох тодруулга, мэдээллийг зохион байгуулагч Б.Дөлгөөнтэй 51263211 утсаар холбогдож авна уу.

 

 

 

 

 

 

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМ, ТАЛБАЙ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЭР ХҮСЭХ/СУНГУУЛАХ ҮЕД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх