Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНХАУ, ОХУ-ын нисэхийн салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2017/08/08
БНХАУ, ОХУ-ын нисэхийн салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд болж байна. Энэ хуралд бүс нутгийн төлөөлөл төдийгүй, иргэний нисэхийн олон улсын төрөл мэргэжлийн 10-12 байгууллага, агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнуудын төлөөлөгчид, агаарын хөлөг болон агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирлагын систем, үйлдвэр эрхлэгчид, олон улсын байгууллагууд байнга оролцож буй.

 

Тус хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-ын ИНЕГ-ын дэд дарга Ван Жичин тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганбат ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион байгуулагдсан “Олон ул​сын тээврийн форум-2017” арга хэмжээнд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопэнтэй уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд БНХАУ-ын дотоодын нислэг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нь цаг хугацаа хэмнэж, үйлчлүүлэгчдэд таатай нөхцөл  бүрдүүлж байгааг Хятадын тал онцолж байсан. Мөн хоёр орны агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлж, агаарын хаалга нээх асуудлаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Сайд Д.Ганбат БНХАУ-ын ИНЕГ-ын дэд дарга Ван Жичинтэй уулзах үеэрээ хоёр орны Иргэний нисэхийн удирдах газар хооронднислэгийн хөдөлгөөний урсгалыг аюулгүй, үр ашигтай зохицуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаарцаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолсон. Энэ хүрээнд хоёр орны Иргэний нисэхийн удирдлагуудагаарын хаалгын тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зуржээ.

 

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд ОХУ-ын Холбооны нисэхийн агентлагийн дарга Александр Васильевич Нерадько хүрэлцэн ирсэн бөгөөд сайд Д.Ганбат хүлээн авч уулзсан юм. Ингэхдээ Монгол Улсад ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, хоёр орны хооронд нислэг гүйцэтгэх цэгийг нэмэгдүүлэх зэрэг иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

БНХАУ, ОХУ-ын нисэхийн салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх