Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ АЖИЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА

2017/07/20
АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ АЖИЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА

Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал өнөөдөр боллоо.

 

Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс болон  салбарын ахмад тээвэрчид, үе үеийн төлөөлөл оролцож хамт олноо манлайлан ажилласан “Авто тээврийн тэргүүний ажилтан”, “Онц тээвэрчин”-ийн шагналыг гардуулж халуун баяр хүргэлээ. Мөн энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын Өргөмжлөлийг гардуулсан юм.

 

Салбарын сайд хурлыг нээж хэлсэн үгэндээ эх орноо батлан хамгаалахаас эхлээд хот, аймаг сумдын бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил, нийгэм эдийн засгийн бүхий л үйл хэрэгт тээвэрлэлтийн хэрэгцээг хангахад өөрсдийн сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн тээвэрчиддээ баярын мэнд хүргэж, цаашдын ажилд их ажилд нь өндөр амжилт хүссэн юм.

 

Тэртээ 1925 онд морин өртөөнөөс түүхээ эхэлсэн монголын тээврийн салбар өдгөө цахим системд бүрэн шилжих ажлыг амжилттай эхлүүлж, монголын автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, улс орны хөгжилд тээврийн салбарын оруулах бодит хувь нэмрээ улам нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 

 

 

 

 

 

АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ АЖИЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх