Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ, “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” НХН-ИЙН ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ А.С.МИШАРИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2017/06/29
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ, “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” НХН-ИЙН ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ А.С.МИШАРИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Оросын төмөр замууд” НХН-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишарин тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, техникийн шинэчлэлийг хийж, нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй санхүү, хөрөнгө оруулалт, төв замын засвар, зүтгүүрийн болон ачааны вагоны шинэчлэлийг хийхэд дэмжлэг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын талын хөрөнгө оруулагчийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ оны 06 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцох үеэр  “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозеровтой хийсэн уулзалтын дүнд монголын төмөр замын төв коридороор Ази-Европ-Азийн чиглэлд 3 сая тонн ачаа нэмж тээвэрлэх шийдвэр гаргасан. Мөн 13 жил тасраад байсан оросын нефтийн тээвэр Улаанбаатар төмөр замаар дахин тээвэрлэгдэж эхэлсэн. Эдгээр ажлын дүнд Монголын дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсч, УБТЗ ХНН-ийн техник, технологийн шинэчлэлийг оросын тал дэмжиж ажиллаж байгаад Сайд Д.Ганбат талархлаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.  

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ, “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” НХН-ИЙН ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ А.С.МИШАРИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх