Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Олон улсын автотээвэрлэлтийн хүрээнд албан хаагчидаа чадавхижуулж байна

2017/04/14
Олон улсын автотээвэрлэлтийн хүрээнд албан хаагчидаа чадавхижуулж байна

Автотээврийн харилцааны тухай Олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцийг олон нийтэд сурталчилан таниулах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтран “Автотээврийн төлөвлөлт ба олон улсын эрх зүйн баримт бичгүүд” сэдэвт сургалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь улс хоорондын ачаа, зорчигч тээврийг хөгжүүлэх, олон улсын автотээвэрлэлттэй холбоотой гэрээ, конвенцын талаар тээвэрчид, хилийн хяналтын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тээвэрлэлтэд үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэгджээ.

Тус сургалтын хүрээнд Стамбулын конвенц ба АТА Карней, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Замын хөдөлгөөний тухай конвенц, Автотээврийн салбарын төлөвлөлтийн талаар Зам, тээврийн хөгжлийн яам, Механик тээврийн сургууль, Гаалийн ерөнхий газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбооны холбогдох албан хаагчид, багш нар хичээл заав. Мөн Хөрш орнуудтай хийж буй тээврийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

Сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, аж ахуйн нэгж, байгууллагын 50 гаруй удирдах албан тушаалтан болон тээврийн мэргэжилтэн, оюутан  оролцож хамрагдлаа.

Олон улсын автотээвэрлэлтийн хүрээнд албан хаагчидаа чадавхижуулж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх