төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАЙНААС УДИРДДАГ АГААРЫН ХӨЛГИЙН ОПЕРАТОРЫН СУРГАЛТ БОЛНО

2017/03/28
ЗАЙНААС УДИРДДАГ АГААРЫН ХӨЛГИЙН ОПЕРАТОРЫН СУРГАЛТ БОЛНО

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас зайнаас удирддаг агаарын хөлгийн операторын сургалтыг энэ сарын 31-нд анх удаа зохион байгуулах гэж байна.

Нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс зайнаас удирддаг агаарын хөлөг эзэмшигч хувь хүн, байгууллагыг бүртгэх ажлыг өнгөрсөн оны сүүлээр эхлүүлсэн бөгөөд ИНЕГ-аас гаргасан 101-р маягтын дагуу бүртгүүлсэн 22 иргэн энэхүү сургалтад хамрагдах юм.

Эдүгээ дэлхий дахинд зайнаас удирддаг агаарын хөлгийг аж үйлдвэрийн хяналт-шинжилгээ, хөдөө аж ахуй, экологи, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарт өргөн хүрээтэйгээр ашиглаж буй. Үнийг дагаад зайнаас удирддаг агаарын хөлгийн операторын эрэлт хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа ба зарим нэг аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал, нислэгийн онцгой нөхцөл байдлын үед нислэгийг зогсоох горим, цаг уурын онцлог, нислэгийн аюулгүй байдал, хүний хүчин зүйлийн талаар тусгай сургалтад хамрагдаагүй бол нисэх төхөөрөмж бусад барилга байгууламжийг  эвдэх,  хүн, амьтныг  гэмтээх, нисэхийн хууль дүрэм болон иргэний хариуцлагын хуулийг зөрчих зэрэг асуудалтай тулгардаг байна.

Тиймээс зайнаас удирддаг агаарын хөлөг эзэмшигчдийг энэхүү сургалтад хамруулснаар онолын болон хууль, эрх зүйн мэдлэгтэй болж, нисэх төхөөрөмжийг холбогдох дүрмийн дагуу аюулгүй удирдан жолоодож сурахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлыг хангаж нислэг үйлдэх чадвартай болох юм.

Сургалтаар агаарын онол, Монгол орны цаг уурын онцлог, нислэгийн аюулгүй байдал, хүний хүчин зүйл, хүнгүй нисдэг төхөөрөмж, тусгай зориулалтаар ашиглах агаарын зай, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль зэрэг сэдвээр НААХЗА-ны мэргэжилтнүүд хичээл заана. 03 дугаар сарын 31-ний өглөө 08:30 цагаас Нисэхийн сэргээн засах амралтад эхлэх сургалтын төлбөр 60000 төгрөг байх ба Худалдаа хөгжлийн банкны ИНЕГ 499133504 дансанд төлбөрөө шилжүүлсэн баримттайгаа ирэх юм байна. Сургалтад хамрагдагсдад зайнаас удирддаг агаарын хөлгийн операторын сургалтад хамрагдсан тухай батламж болон гэрчилгээ олгоно.

ИНЕГ-аас цаашид зайнаас удирддаг агаарын хөлгийг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлалттай орон зайд нисгэх тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

ЗАЙНААС УДИРДДАГ АГААРЫН ХӨЛГИЙН ОПЕРАТОРЫН СУРГАЛТ БОЛНО  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх