төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Уулзалт, зөвлөгөөн, айлчлал

УБТЗ-ын хөгжлийг 50 жилээр тодорхойлсон гэрээнд гарын үсэг зурна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлалын үеэр хоёр тал олон чухал гэрээ хэлцлүүд хийж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм. Зам, тээврийн салбарын тухайд УБТЗ-ыг шинэчлэх, хөгжүүлэх стратегийн түншлэлийн гэ...

А.Гансүх сайд ОХУ-д айлчиллаа

Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх энэ сарын 6-наас 9-ний өдрүүдэд ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын Тээврийн яаманд очиж, Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажил...

НАР АРГАМЖСАН НИСЛЭГ

“Хүннү эйр” компани Улаанбаатараас Парис руу шууд нислэгээ амжилттай хийлээ.  Төрөөс иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, тэлэхийн тулд Улаанбаатар хотыг дэлхийн улс орон, хотуудтай холбосон нислэгийн чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсний нэ...

Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлаар зөвлөлдлөө

Зам, тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Латви Улсад зохион байгуулагдсан “Ази, Европыг холбосон тээвэр, логистик, худалдааны замналууд” сэдэвт өндөр хэмжээний бага хурал, болон Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын ээлжит 42 дахь удаагийн...

ОХУ-ын РЖД-ийн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов Зам, тээврийн яаманд айлчиллаа

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд оролцохоор ОХУ-аас Оросын төмөр зам /РЖД/ нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов тэргүүтэй албаны төлөөлөгчид ирээд буй.  Дэд ерөнхийлөгч В.Н.Морозов, ...

Сайд А.Гансүх НҮБ-ын төлөөлөгчтэй уулзлаа

Зам, тээврийн сайд А.Гансүх  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа болон НҮБХХ-ын суурин зохицуулагч Сезин Синаноглу нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд А....

Зам, тээврийн сайд А.Гансүх Олон улсын тээврийн форумд оролцлоо

Зам, тээврийн сайд А.Гансүх, УИХ-ын Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа нар ХБНГУ-ын Холбооны Тээвэр, дигитал дэд бүтцийн сайд Александр Добриндтийн урилгаар 2014 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Лайпциг хотод зохиогдож буй Олон улсын тээврийн форум, “Өөрчлөгдөж буй дэлхийн...

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)–ийн тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх салбарын зохицуулах хорооны ээлжит хуралдаанд оролцлоо

    Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)–ийн тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх салбарын зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 14-15 хооронд Бүгд найрамдах Киргиз Улсын Бишкек хотн...

Европ руу шинэ хаалга нээсэн айлчлал

Зам, тээврийн сайд замд гарч явна. Энэ удаа Бүгд Найрамдах Беларусь улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр явж буй нь энэ. Айчлалын гол зорилго нь хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийж, Монгол Улсын Зам тээврийн яам бол...

Зам, тээврийн сайд А.Гансүх Беларусьт айлчилж байна

Зам, тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад айлчилж байна. Уг айлчлалын үеэр Беларусийн Тээвэр, холбооны сайд А.А.Сивактай хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Зам...

А.Гансүх сайд Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна

Монгол Улсын Их Хурлаас хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг батлаад удаагүй чухал цаг үед энэ удаагийн 5 дахь чуулга уулзалт нээгдэж байгаа нь хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой ...

Монгол Улс, Люфтханза Консалтинг хооронд харилцан ойлголцолын санамж бичиг байгуулав

Монгол Улсын Зам, тээврийн яам, ХБНГУ-ын Люфтханза Консалтинг компани хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотноо гарын үсэг зурав. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын иргэний агаарын тэ...