Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улс нүүрсээ далайн боомтод шууд хүргэх боломжтой боллоо

2017/03/22
Монгол Улс нүүрсээ далайн боомтод шууд хүргэх боломжтой боллоо

Манай улс нүүрсээ төмөр замаар Хятадын Тяньжин хот хүртэл тээвэрлэж эхэлж байна. Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Олон-Овоогийн өртөөнд нүүрс тээврийн шинэ терминал байгуулагдсан бөгөөд маргааш /2017.03.23/ нээлтээ хийнэ. Ингэснээр Монгол Улс нүүрсээ ямар нэг шат дамжлагагүйгээр нээлттэй чингэлэгээр, шилжүүлэн ачилт хийлгүй далайн боомтод шууд хүргэх боломж нээгдэж байгаа юм.

 

Өмнө нь Хятадын Эрээн хот хүртэл тээвэрлэсэн манай нүүрсийг хятадууд худалдан авч цааш нь зардаг байсан бол өөрсдөө далайн боомтод шууд хүргэж зах зээлд илүү үнэ хүргэх шинэ боломж нээгдлээ. Энэхүү нүүрс ачсан галт тэрэгний анхны цуваа Дорноговь аймгийн Олон овоо өртөөнөөс пүрэв гаригт хөдлөх ажээ.

 

Эх сурвалж: unuudur.mn

Монгол Улс нүүрсээ далайн боомтод шууд хүргэх боломжтой боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх