Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн байршил тогтоох шинэ төв ашиглалтад орлоо

2013/06/20

Xолбооны хиймэл дагуулын системд суурилсан, зам, тээврийн байршил тогтоох дэвшилтэт технологи бүхий Тээврийн удирдлага, хяналтын шинэ төв өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. /2013.06.20/

Энэхүү төв нээгдсэнээр хот хооронд зорчигч тээвэрлэж буй авто тээврийн хэрэгсэлд гэмтэл гарах, эсвэл байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж саатсан тохиолдолд жолооч аваарын товчийг дарснаар төвд 3 секунтын дотор мэдээлэл ирж шуурхай арга хэмжээ авагдах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, хэрэглэгчийн машинд суурилуулсан төхөөрөмжөөр дамжуулан хиймэл дагуулын тусламжтайгаар /GPS, GLONASS/ байрлал тогтоох боломжтой болж байна. Түүнчлэн үүрэн холбооны операторын /GPRS, GSM/ сүлжээ болон үүрэн холбооны сүлжээнээс гарсан үед холбооны хиймэл дагуулын /INMARSAT/ системийг ашиглан өгөгдлийг дамжуулах, интернэтийн холболт ашиглан хэрэглэгчдэд мэдээлэл түгээх боломж нээгдлээ гэдгийг төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Зам, тээврийн сайд А.Гансүх хэллээ.

 “Тээврийн хяналт, удирдлагын төв”-ийн холболт, тоног төхөөрөмж, технологийн шийдлийг монгол инженерүүд боловсруулсан юм байна. Тээврийн хөдөлгөөнийг удирдах, хянах зориулалт бүхий анхны энэ төв нээгдсэнээр тээврийн салбарт хийгдэх томоохон технологийн шинэчлэлийн эхлэл боллоо гэж салбарын мэргэжилтнүүд үнэлж байсан.

Авто тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан УИХ-ын чуулганаар батлуулсан салбарын яам ийнхүү зам, тээврийн байршил тогтоох, хянах, мэдээлэл дамжуулдаг болсноор найдвартай, баталгаатай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, байгалийн гамшиг бусад эрсдэлээс хамгаалах, зам, тээврийн ослоос сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн авто тээврийн төлөвлөлтийг цахим системээр хийх, тээвэрлэлтийн үр ашигтай, нэгдсэн сүлжээ байгуулах ажлууд энэ төвийг түшиглэн хийгдэхээр болж байгаа аж.

Тээврийн удирдлага, хяналтын төв ашиглалтад орсонтой холбогдуулан Зам тээврийн яамнаас үе шаттайгаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, хот хооронд зорчигч тээвэрлэх авто машинд байршил тогтоох төхөөрөмжийг улсын төсвөөс санхүүжүүлэн суурилуулахаар болсон байна. Түүнчлэн уул уурхайн компаниудын тээврийн хэрэгсэлд хяналтын төхөөрөмж суулгах шаардлагыг тавих аж. Ингэснээр нүүрс тээвэрлэлтэд хяналт тавих боломж бүрдэх юм байна. Мөн шатах болон химийн бодис зэрэг аюултай бодисын тээвэрлэлт, транзит тээвэрт тавих хяналтыг сайжруулахаар болжээ.

Зам, тээврийн байршил тогтоох шинэ төв ашиглалтад орлоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх