Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн салбарын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой гэв

2017/01/19
Зам, тээврийн салбарын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой гэв

“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны  Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Иньпан, Торгоны замын сангийн Ерөнхийлөгч Ван Янжи нартай уулзаж санал солилцлоо.

 

Сүүлийн нэг жилийн хугагцаанд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 1,7 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ажилласан талаараа уулзалтын үеэр онцолсон юм. Мөн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү уулзалтын үеэр Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 8 нь төмөр замтай холбоотой бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, эрчимжүүлэх талаар танилцууллаа. Үүний тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал шаардлагатай байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Зам, тээврийн салбарын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой гэв  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх