төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тендерийн урилга/Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлүүлэх/

2017/01/13
Тендерийн урилга/Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлүүлэх/

Огноо : 2017.01.13

Тендер шалгаруулалтын нэр: Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТЯ/201700001

 

                                   

Зам, тээврийн хөгжлийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож байгаа үнийн дүнтэй тэнцэхүйц

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

 

 

Тендерийн хамт үнийн дүнгийн 5%-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны  өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тийм

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

[Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-11, ЗГ-ын 13 дугаар байр, 410 тоот,

Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах

хэлтсийн мэргэжилтэн П.Мөнхбат, утас:62263205]

Тендерийн урилга/Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлүүлэх/   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх