төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Чингис хаан” олон улсын нисэх буудал Зорчигчдод үйлчлэх талбайг өргөтгөв

2013/06/19

“Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигч үйлчлүүлэгчдэд учирч буй хүндрэлийг багасгахын тулд ирэх зорчигчдод үйлчлэх талбайгаа өргөтгөлөө. Манай улсын агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр 25-30 хувь тогтмол өсч байгаа. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын танхимуудын ачаалал ихээр нэмэгдэн, зорчигчдод үйлчлэх талбай хүрэлцэхгүйн улмаас үйлчлүүлэгчид бөөгнөрөх, бухимдал үүсэх зэрэг хүндрэлүүд гардаг. Иймээс нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлах олон улс, орон нутгийн чиглэлээс ирэх зорчигчдод үйлчлэх талбайгаа нэгтгэн өргөтгөсөн байна.

 

Тус буудалд олон улсын чиглэлээс 2 болон түүнээс дээш нислэг давхцан буух үед зорчигчид тээшээ авахдаа 55 минутаас 1 цаг 30 минут хүлээх тохиолдол гардаг байсан бол ийнхүү өргөтгөж хоёр танхимын туузан дамжуургыг зэрэг ашиглах болсноор тээшээ 30-40 минтутын хугацаанд хүлээн авах боломжтой болж байгаа юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал Зорчигчдод үйлчлэх талбайг өргөтгөв  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх