Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Урилга БНХАУ-ын Тяньжин боомтын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд хэрэгжүүлэх тээвэр ложистикийн төсөлд хамтран ажиллах тухай

2017/01/03
Урилга БНХАУ-ын Тяньжин боомтын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд хэрэгжүүлэх тээвэр ложистикийн төсөлд хамтран ажиллах тухай

Монгол Улсын Засгийн газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”2013 оны 152 дугаар тогтоолын хүрээнд БНХАУ-ын Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт Хятадын талтай хамтарсан компани байгуулж “Тээвэр ложистикийн төв” төслийг хэрэгжүүлэх, энэхүү төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломж бүхий дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.

 

Санал ирүүлэх компаниудад тавигдах шаардлага

Ø  Компани татварын өргүй;

Ø  Санхүүгийн чадамжтай;

Ø  Тогтвортой, удаан хугацаанд хамтран ажиллах.

 

Санал авах хугацаа

Саналыг 2017 оны 2-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК-д албан бичгээр эсвэл baigalmaa@mtz.mnцахим хаягаар ирүүлнэ үү.

 

Хаяг:

“Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-23, UBH центр, 8-р давхар

Улаанбаатар 14230

Утас: (976) 99140072

Факс: (976) 70106644

Вебсайт: www.mtz.mn

Урилга БНХАУ-ын Тяньжин боомтын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд хэрэгжүүлэх тээвэр ложистикийн төсөлд хамтран ажиллах тухай  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх