Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2016/12/27
МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын хөгжил дэвшлийн их түүхийг хамтдаа бичилцэн, нэгэн оныг хамт үдэж, шинэ онтойгоо учран золгож буй зам, тээврийн салбарын нийт хамт олон, үе үеийн ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагууд болон уншигчиддаа шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Улиран одож буй 2016 он Зам, тээврийн салбарын нийт хамт олны хувьд ихийг амжуулсан ололт, амжилтаар дүүрэн жил байсныг цохон тэмдэглэхэд таатай байна.

 

Энэ оны наймдугаар сард БНХАУ болон ОХУ-тай хамтран гурван улсыг дамнасан туршилтын тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулж, Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн хамгийн дөт замыг туршлаа. Монгол Улсаар дайран өнгөрөх энэхүү тээвэрлэлтийг тогтмолжуулснаар эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэх юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын зам, тээврийн салбарт анх удаа хоёр найрамдалт хөрштэйгээ Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын 3 талт хэлэлцээрийг үзэглэлээ. Ингэснээр хил дамнасан тээвэрлэлтээр дамжуулан олон улсын худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Ази-Европыг холбосон найдвартай, үр ашигтай, шуурхай, аюулгүй олон улсын тээвэрлэлтэд Монгол Улс оролцох боломж бүрдэж байна.

 

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын санаачилгаар хэрэгжүүлж буй “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсон нь бас нэг чухал үйл явдал байлаа. Энэхүү хэлэлцээрт манай улсаас олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд болон цаашид байгуулах Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтыг байгуулах боломжтой гэж тусгагдсан байдаг.

 

Мөн тээврийн салбарт амжилттай хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг шинэ менежментээр зохион байгуулж, бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгох зорилт тавин ажиллаж байна.

 

Монгол Улсын зам, тээврийн сүлжээг өргөтгөх, бүс нутгийн эдийн засгийн интеграцичлалыг гүнзгийрүүлэх, дэд бүтцийн уялдаа холбоог бий болгох, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, худалдааг дэмжих, тээврийг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөгдсөн их ажлын он жилүүд бидний өмнө ирээд байна.

 

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т зам, тээврийн салбарыг хөгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлээр тодорхой зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд эрхэм таны оролцоо, дэмжлэг, санал санаачлага, хамтын ажиллагаа нэн чухал болохыг энд онцлон тэмдэглэе.

 

Ирж буй шинэ он Монгол Улсын зам, тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр ашигтай дэд бүтцийг бий болгоход чиглэсэн олон шинэлэг санаа, бүтээлч санаачилга, оновчтой шийдлээр дүүрэн, их бүтээн байгуулалтын жил байна гэдэгт итгэлтэй байна.

 

Зам, тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД  Д.ГАНБАТ

Сэтгэгдэл бичих:

Нэмэх