Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлын ажил эхэллээ

2013/06/17

Зуны дунд сарын шинийн 4-ний Дашнямтай билэгт сайн өдөр Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын салбарын хөгжлийн түүхэнд тодоор бичигдэх энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, салбарын сайдууд, Иргэний нисэхийн салбарын удирдлага, гүйцэтгэгч компанийн зочид төлөөлөгчид Хөшигийн хөндийд хуран цуглаж, ёслол төгөлдөр эхлүүллээ.

Япон улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслөөр баригдах нисэх онгоцны шинэ буудлын цогцолбор нь нийт 37 мянган метр квадрат талбайг эзлэх ба онгоц хөөрч, буух 3600 метр урт, 45 метрийн өргөнтэй төмөр бетон зурвастай, хүнд даацын 250-350 хүний суудалтай Боинг, Аэробус онгоц хүлээн авах зургаан хүзүүвчтэй зорчигч үйлчилгээний барилга, 43 метрийн өндөртэй нислэгийн хөдөлгөөн удирдлагын цамхаг, бие даасан дулаан хангамжийн уурын зуух, цэвэр усны хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдэх юм.

 

Үүнээс гадна шатахуун сумалгааны гидрант систем, хөөрч буух зурвасны голын тэнхлэгийн гэрэл, радиохолбоо, агаарын навигацийн иж бүрэн тоног төхөөрөмж гээд орчин үеийн нисэх буудалд байдаг бүхий л цогц системийг суурилуулна. Шинэ нисэх буудлын цогцолбор нь эхний ээлжинд жилд гурван сая зорчигч хүлээн авахаар тооцоолсон ба цаашид жилд 12 сая зорчигч хүлээн авах боломж бүхий 20 хүзүүвчтэй болгон өргөтгөх, нэмж хөөрч буух зурвас барих зай талбайг тооцоолон төлөвлөсөн юм. Цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын буулт, хөөрөлт үйлдэх боломж бүхий зурвас ашиглалтад орсноор нисэх буудлын зурвасын ашиглалтыг 98 хувьд хүргэж, нислэгийн саатлыг үлэмж бууруулах боломжтой болно. Манай улсын Засгийн газраас төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч шинэ нисэх буудлын дэд бүтэц болох цахилгаан эрчим хүчээр хангах 110 кв-ийн цахилгаан дамжуулах шугам, хурдны автозам, холбоо мэдээллийн шилэн кабель, үерийн усны хамгаалалтын далангийн барилга байгууламжуудыг өөрийн хөрөнгөөр, өөрсдийн мэргэжилтнүүдээр барьж эхлээд байгаа. Япон улсаас манайд хэрэгжүүлж буй хамгийн том төсөл болохын хувьд Монгол, Япон хоёр орны найрамдал хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болон сүндэрлэх их бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Эх сурвалж: mcaa.gov.mn

Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлын ажил эхэллээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх