Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Шинэ ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулав

2016/12/19

Зам, тээврийн хөгжлийн яамныхан шинээр ажилд томилогдсон албан хаагчиддаа зориулж салбарын хууль эрх зүйн орчин, салбарын бодлого зорилтын талаар болон төрийн үйл ажиллагаа, төрийн захиргааны албан хаагчийн үүрэг, эрхийн талаар мэдлэг олгох сургалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

 

Энэхүү сургалтаар Зам, тээврийн салбарын 2016-2020 онд дэвшүүлсэн зорилт, 2017 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ажилтан албан хаагчдад мэдээлэл өглөө.

 

Мөн салбарын хууль, эрх зүйн орчин, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үүрэг, хариуцлагын талаар харилцан санал солилцож, анхаарах шаардлагатай асуудлуудаа хэлэлцлээ. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд ажилтнууд хэрхэн оролцоотой болох талаар сургалтын хөтөлбөрт тусгагджээ.

 

Дээрх сургалтад тус яамны 20 орчим ажилтан, албан хаагчид оролцсон бөгөөд сургалтаас салбарын болоод бусад хууль эрх зүйн чиглэлээр бодитой, өргөн хүрээний мэдлэг олж авсан талаараа шинэ ажилтнууд онцолж байв. Мөн цаашдын ажил, мэргэжил, үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой сургалт болсон талаар дурдаад баримт бичгийг стандартын дагуу хэрхэн боловсруулах зэрэг энгийн хэрнээ төрийн байгуулагын анхаарах шаардлагатай чухал асуудлыг хамруулсан нь үр дүнтэй боллоо гэдгийг хэлж байв.

Шинэ ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх