Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УБТЗ-н Зүтгүүрийн аж ахуйн алба 2013 оны хагас жилийн байдлаар зардлаа хэмнэжээ

2013/06/15

УБТЗ-ын 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд төлөвлөсөн тодорхой ажлууд үр ашигаа өгч эхэллээ. Тус алба нь энэ онд ашиглалтын зардлыг 2130 сая төгрөгөөр бууруулж, орлогыг 84,274 сая төгрөгөөр нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан түүний биелэлтийг хангах талаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

2013 оны 1-р улирлын үр дүнгээр 1 137, 646 сая төгрөг, 4-р сард 260,531 сая төгрөгний ашиглалтын зардлыг хэмнэж ажилласан байна. Эдгээрээс эдийн засгийн хэмнэлттэй томоохон ажлуудыг дурьдвал: 2013 оны 3-р сарын 1-нээс эхлэн замын даргын А-50 тушаалаар УБ-БН, БН-УБ чиглэлийн галт тэрэгний зурмагийг оновчтой зохион байгуулснаар зүтгүүр болон зүтгүүрийн бригадын эргэлт, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулсан. 

 Үүний эдийн засгийн хэмнэлтийг тооцвол: хоногт зүтгүүрийн паркийг 1 нэгжээр хэмнэж, цалингийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 310,263 саятөг, Багануур өртөөнд ажил хүлээн зогсох зүтгүүрийн халуун зогсолтын цагийг бууруулснаар 477,816 сая төгрөгний хэмнэлтүүд, тухайн хэсгийн техникийн хурдыг нэмэгдүүлж нийт дүнгээр 571,547сая төгрөгний хэмнэлтийн тооцоо гарчээ. Тус албаны хэмжээнд цагийн тарифаар цалинждаг ажилчдын ажлын эхлэл, төгсгөлийн цагийн технологийг замын даргын 2013 оны 04-р сарын 09-ны өдрийн А-79 тоот тушаалаар шинэчлэн батлуулснаар урьд нь мөрдөж байснаас сард 1,782 сая төгрөг хэмнэж, жилд 21,392 сая төгрөгний хэмнэлт гарахаар байна. Агьсүмбэт-Сайншанд өртөө хооронд түлхэгч-зүтгүүртэйгээр 5000 тн жинтэй галт тэргийг тухайн хэсгийн хурдыг нэмэгдүүлснээр түлхэгч-зүтгүүргүйгээр аялуулахад 1 зүтгүүр хэмнэгдэж, бусад зардлаас жилдээ 68,704 сая төгрөгний эдийн засгийн хэмнэлт гарах саналыг боловсруулан замын захиргаанд оруулснаар энэ ажил дэмжигдэн хэрэгжиж эхлээд явж байна. Зүтгүүрийн аж ахуйн алба нь ажилтны хөдөлмөрийн болон ашиглагдаж буй техникийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготойгоор дээрхийн адил олон ажил хийгдэж байгаагаас гадна цаасгүй технологи e-office системийг нэвтрүүлэх, зүтгүүрийн парк нэмэгдүүлэх, оновчтой зохион байгуулах, шинэ орчин үеийн техник технологи эзэмших ашиглах, хүнд жинтэй галт тэрэг аяллуулах, хөдөлмөрийг автоматжуулах, мэдээллийг цагт нь авдаг байх, ажилд тавих хяналтыг автоматжуулах гэх мэтийн ажлууд хийгдэж удахгүй үр дүнгээ өгнө.

УБТЗ-н Зүтгүүрийн аж ахуйн алба 2013 оны хагас жилийн байдлаар зардлаа хэмнэжээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх