Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Шивээхүрэн боомт дахь авто замын засвар ашиглалтын байдалтай танилцжээ

2016/11/14
Шивээхүрэн боомт дахь авто замын засвар ашиглалтын байдалтай танилцжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албаныхан Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт дахь улс хоорондын ачаа тээвэрлэлт, хүнд даацын авто замын засвар ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын ажилтай танилцжээ. Тээвэрлэлт, авто зам ашиглалтын үйл ажиллагаа нь холбогдох дүрэм, журам, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөмж чиглэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор ийнхүү газар дээр нь очиж танилцсан байна.

 

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын авто зам дээр хоёр төлбөр хураах цэг, хөдөлгөөн зохицуулах хөдөлгөөнт гурван эргүүл ажилладаг бөгөөд долоо хоногийн ням гаригаас бусад өдрүүдэд 8-23 цагийн хооронд замын хөдөлгөөнийг тасралтгүй хянадаг байна.

 

Концесс эзэмшигч “Ар Ди Си Си” ХХК-тай тээвэрлэгч 30 аж ахуйн нэгж авто зам ашиглах гэрээ байгуулж, өдөрт дунджаар 400-500 автомашин, сард дунджаар 750,0 мянган тонн нүүрс тээвэрлэж байгаа мэдээлэл байна. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын  авто замын 23 дахь км-т түр зогсох талбай гаргасан байдаг бөгөөд нүүрс тээвэрлэж буй автомашинууд зориулалтын зогсоолдоо багтахгүй замын далангийн бэхэлгээ болон хөвөөн дээр олноор зогсох, зам руу орж, гарах зэргээс хөвөөний шороо суларч суулт үүсч, хучилтын ирмэг эмтэрч, гэмтсэн байгааг албаныхан мэдээлсэн. Мөн “АТҮТ” ТӨҮГ-ын Шивээхүрэн боомт дахь салбарт ажиллаж буй автотээврийн хяналтын улсын байцаагч, тээвэр зохицуулагчид амьдрах байргүй тул тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм байна.

 

Шивээхүрэн боомт дахь авто замын засвар ашиглалтын байдалтай танилцжээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх