Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улс шинэ агаарын хөлөгтэй боллоо

2013/05/16

Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудас нээсэн “Боинг 767-300 ER” агаарын хөлөг 2013.05.15-ны 9 цаг 58 минутад Буянт-Ухаад газардлаа. Манай улсын анхны агаарын тээврийн байгууллага, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани хагас зуун жилийн түүхэндээ анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Боинг” үйлдвэрт захиалан хийлгэсэн хоёр агаарын хөлгийн эхнийх нь ийнхүү ирсэн юм.

“Боинг” компанийн үйлдвэр байдаг АНУ-ын Сиэтл хотоос буулгүйгээр шууд 12 цаг нисч Улаанбаатарт буусан агаарын хөлгийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ИНЕГ-ын дарга С.Буяндалай, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нар АНУ-д очин хүлээн авч эх орондоо авчирлаа. Манай улс өөрийн хөрөнгөөр худалдан авч буй агаарын хөлгийг Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд, яамдын төлөөлөл, иргэний агаарын тээврийн салбарын үе үеийн ажилчид угтан авсан юм.

 2011 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёр жилийн дараа ийн эхний онгоцоо хүлээн авч байна. Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогын хүрээнд МИАТ компанид “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгосон нь том алхам болсон бөгөөд шинэ агаарын хөлгүүд худалдан авснаар үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг бүрэн хангаж, нислэгийн тоо, чиглэлээ нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм.

Боинг 767-300 ER онгоц нь орчин үеийн техник, технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангасны зэрэгцээ зорчигчдын ая тухтай байдалд анхаарч хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан олон давуу талтай. Бизнес ангиллын 25, энгийн 195 суудалтай ба бизнес ангиллын суудал нь 160 градус хүртэл налдаг, суудал бүрийн урд байрлах дэлгэцээр монгол, гадаад кино, телевизийн хөтөлбөрүүдээс сонгон үзэх, дэлхийн хөгжмийн алдартай цомгуудыг сонсох боломжтой. Мөн нислэгийн үед USB болон цахилгааны залгуур ашиглан нөүтбүүк, гар утас цэнэглэх боломжоор хангагдсан байна.

Монгол Улс шинэ агаарын хөлөгтэй боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх