Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улаан-Үд хүртэл холимог тээврээр зорчих боломж бүрдлээ

2016/11/03
Улаан-Үд хүртэл холимог тээврээр зорчих боломж бүрдлээ

Зам тээврийн салбарт нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрч, туршилтаа хийлээ. Нэг тасалбараар галт тэрэг, автобусаар Улаанбаатараас-Улаан-Үд хүртэл явах чиглэлийг Зам тээврийн хөгжлийн яам холбогдох газруудтай хамтран нээжээ. Ингэхдээ Улаанбаатараас Сэлэнгэ аймаг хүртэл галт тэргээр явж, Сэлэнгээс Улаан-Үд хүртэл автобусаар аялах боломжтой. Холимог тээврийн энэ систем ирэх 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Ганболдын Гантулгатай ярилцлаа.

 

-Зам тээврийн хөгжлийн яамнаас санаачлан холимог тээврийн үйлчилгээг явуулж эхэлж байна?

 

-2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөөнд Авто тээврийн салбарт гурван том зорилтыг тавьсан. Үүний нэг нь  зорчигчдод ээлтэй, эко ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх юм. Үүний хүрээнд энэ туршилтын тээврийг хийж байна.  Туршилтын тээвэр маань Улаанбаатар-Сэлэнгэ-Улан-Үд буцаад Сэлэнгэ-Улаанбаатар гэсэн чиглэлээр явна.  

 

-Эко гэж онцоллоо. Өмнөх тээврээс ялгагдах давуу тал нь юу вэ?

 

-Тасалбар түгээх кассын ачаалал маш их байгаа. Харин шинээр нэвтрүүлж байгаа энэ үйлчилгээний гол онцлог нь багц тасалбарыг бий болгож байгаад оршино. Гадны улс орнуудад нэг тасалбараар өдөржингөө нийтийн тээврийн үйлчилгээ авдаг.  Улс хооронд ч явж болдог. Багц тасалбарыг түгээх ТҮЦ машиныг хийж байгаа. ТҮЦ машинаас тасалбараа аваад төмөр замаар, авто тээврээр үйлчлүүлээд буцаад эхэлсэн цэгтээ ирнэ. Ингэхэд тасалбар түгээх механик ажиллагааны ачаалал багасах боломжтой.

 

-Яагаад Улаан-Үдийг сонгов? Урд хөрш руу ийм үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой юу?

 

Бид эхний удаа төмөр замын тээвэртэй нэгдлээ. Цаашид агаарын тээвэртэй нэгдэнэ. Туршилтын тээврийг дахин өөр чиглэл руу явуулах төлөвлөгөөтэй байгаа. Жишээ нь, монголчууд Манжуур руу их явдаг. Тиймээс энэ чиглэлд туршина.

 

-Тасалбарын үнэ тодорхой хэмжээгээр буурна гэж байна. Хэдэн хувиар буурах боломжтой вэ.  Одоо энэ чиглэлд хэдэн төгрөгөөр явж байгаа вэ?

 

Яамны зүгээс тарифийг нь гаргаагүй байна. Багцаар тасалбарын үнэ 20-30 хувиар хямдарна. Төмөр зам, авто тээвэр, агаарын тээвэр зорчигчдоо хуваан тээвэрлэх боломж олдож байгаа юм.

 

-Цаг хугацааг хэмнэж чадаж байгаа юу?

 

 

-Энэ бол иргэд, зорчигчдод сонголт нэгээр нэмэгдэж байна гэсэн үг. ТҮЦ машинаас тасалбараа аваад галт тэргээр шууд Улан –Үд орох уу, цагаа хэмнэж Сэлэнгээс цааш авто тээврээр Улан-Үд явах уу гэсэн сонголтыг иргэдэд санал болгож байгаа юм.

 

-Тасалбар борлуулах ТҮЦ машинаа хаана байрлуулах вэ?

 

ТҮЦ машинаа бид хөл хөдөлгөөн ихтэй  Төв шуудан,  Дүнжингарав худалдааны төв гэх мэт газар  байршуулна.

Улаан-Үд хүртэл холимог тээврээр зорчих боломж бүрдлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх